Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШИНЭ ХОЁР КАБИНЕТУУД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2023 оны 12-р сарын 28-ны өдөр Англи хэлний багш Г.Болортуяа, Монгол бичгийн багш 0. Дэлгэрцэцэг нарын Англи хэл, Үндэсний бичийн кабинет байгуулах хүсэлтийн дагуу сургуулийн захиргаанаас БШУС-ын А/1465 тушаалын 2.4-ын дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, кабинетын үйл ажиллагаатай танилцан үнэлгээ хийж ажиллалаа.

      Комиссын дундаж үнэлгээгээр 90.3%-аар үнэлэгдэж сурагчдын сурч, хөгжих иж бүрэн орчин бүрдсэн гэж дүгнэгдлээ. Өөрсдийн санал санаачилгаар сурагчдын сурч, хөгжих тохилог орчинг хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн уйгагуй хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээн байгуулсан Г.Болортуяа, О.Дэлгэрцэцэг багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье. 

      Мөн Үндэсний бичгийн кабинет тохижуулах төслийг сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалт болоа 9,765,000 төгрөгний  шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг худалдан авч тохижуулсан. Сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сумын Засаг дарга,  ЗДТГазрын ажлын албанд маш их талархлаа.

Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО