Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

      Аймгийн Засаг даргын Тамгын газар Статистикийн хэлтэс хамтран сумдын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

     Сургалтад Сайхан-Овоо сумын төрийн сангийн мэргэжилтэн Ч.Түвшинбаяр, Онги багийн Засаг дарга Г.Пүрэв, Мааньт багийн Засаг дарга П.Энхсайхан, Найз багийн Засаг дарга Б.Ган-Оргил, Төгрөг багийн Засаг дарга Х.Энхтайван нар оролцов. Сургалтаар Үндэсний статистикийн хорооноос Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудлаар илтгэлүүдийг тавьсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймаг орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

    Мөн мал тооллогын маягтын архивлалт, багийн түвшинд иргэдийн оролцоог хангах талаар, 2023 оны зуншлагын тойм, бэлчээрийн даац багтаамж, өвөлжилтийн нөхцөл байдал, малын вакцинжуулалт, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлагын талаар цаг үеийн болон шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг хүргэжээ.  Сургалтын үеэр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат багийн Засаг дарга нарт  иж бүрэн зөөврийн компьютер 4ш,  туулах чадвар сайтай мотоцикл 4ш тус тус гардууллаа.


Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО