Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Аймгийн төв номын сантай хамтран Аймаг орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй Аж ахуй нэгж байгууллагуудын залуучуудын хөгжил оролцоог дэмжих, тэдэнд Дэлхийн номын өдрийг сурталчлах зорилгоор тус арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон залуучуудыг багт хуваан:
Хөгжөөнт бухиа өртөөнүүд
Funday
Quiz night
Marshmolla Challenge зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж өдөрлөгийн турш багтаа хамгийн олон оноо цуглуулсан нэг багийг шалгаруулж урамшууллын зүйл гардууллаа. Арга хэмжээний төгсгөлд залуусд Монгол үндэснийхээ өвийг хадгалан үлгэрлэх бие биеэлгээний хөдөлгөөнийг Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрийн бүжгийн багш Б.Мөнхцогзол зааж хамтран бүжиглэлээ.
Бидний үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон:
Өндөр Ээж зоогийн газар
Шунхлай ШТС
Дэлгэрхангай плаза
Ган илч ХХК
Цоглог дэлгүүр
Бүрд ресторан
Аймгийн үсчний холбоо зэрэг аж ахуй нэгж байгууллагууд,
арга хэмжээг хамтран зохион байгуулсан Аймгийн төв номын сангийн хамт олонд талархал илэрхийлэе.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР