Ил тод байдал

Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын мэдээлэл

Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, одоогоор 64,9 хувьтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн, мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгохоор зорилт тавин хэрэгжүүлж байна.

"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд 2022 оны товч мэдээлэл"

"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, 2020 оны байдлаар 64.9 хувтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэлээ

Дундговь аймгийн "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрөөр 2022 онд Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Мал эмнэлгэ,  Инженер, Эрх зүй, Соёл урлаг,  Нягтлан бодогч,  Газар зохион байгуулалт, хот төлөвлөлт мэргэжлээр суралцаж буй 35 оюутантай гэрээ байгуулан орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгээд байна.