Сайнцагаан сум

Дундговь аймаг

Танилцуулга

САЙНЦАГААН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

СУМ ҮҮССЭН НЬ: Эдүгээгийн Сайнцагаан нь урьдын Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны баруун сумын нутаг байжээ. Харин Ардын засгийн газраас 1923 онд батлан гаргасан “Улсын нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу Хөх хулгана жилийн хавар тавдугаар сарын 3-нд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны харьяанд Сайнцагаан сум анх үүссэн түүхтэй.