
Дундговь аймаг
Өлзийт сумын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Н.Насанбаяр, Засаг даргын орлогч Х.Шинэбаатар нар оролцож төрийн албан хаагч нарт мэндчилгээ дэвшүүллээ.Энэ үеэр “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол” -ын үйл ажиллагаа зохион байгууллагдаж, 1 алба хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Мөн “Иргэний Андгай өргөх ёслол“-ын арга хэмжээнд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ авсан өсвөр үеийн төлөөлөл 1 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Зөвлөгөөнд Төрийн албан хаагчдаас Сумын Жуух бичгээр А.Одончимэг, Д.Цэрэнханд, Б.Энхбаяр, О.Шүрэнцэцэг, Т. Нандинбаяр, Г.Жадамба нар шагнуулж, сумын нийгмийн даатгалын байцаагчаар 35 жил ажилласан Г.Уранчимэг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнууллаа. ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ө.Буд-Очир “Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг таниулах сургалт орлоо. Дундговь аймаг “Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласантай холбоотой “Хүүхдийн хөгжил хамгаалалд төрийн албан хаагчдын үүрэг, оролцоо хариуцлага” 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын шинэ хуулийн танилцуулга, шинэлэг, онцлог заалтууд, Хүний хөгжил төрөөс гэр бүл, хүүхдийн талаар баримталж буй бодлого, шийдвэр, төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл харилцаа, хандлага сургалтыг Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын ИНЗ-ийн гишүүн, хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний зохицуулагч, Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төвийн үүсгэн байгуулагч, хүүхэд хамгаалал, хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа-тай хамтран зохион байгууллаа. Төрийн албан хаагчдыг 9 багт хувааж хөгжөөнт багийн тэмцээн зохион байгууллаа.





