
Дундговь аймаг
Сумын Засаг дарга А.Жавхлан, ИТХ-ын дарга Н.Насанбаяр, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.Алгирмаа нар төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа болон ажлын байрны орчин нөхцөлтэй танилцлаа. Мөн төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудал, 2024-2028 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал хүсэлтийг сонсож хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар ярилцаж мэдээлэл солилцлоо.






