Дундговь аймаг
Нийгмийн хариуцлагын хүрээнд Аймгийн худалдан авах ажиллагааны газар тусгай хэрэгцээт хүүхдийн ариун цэврийн өрөөний тохижилт төслийг санаачилан Скайтел ХХК -аар төслийн санхүү хөрөнгийг шийдүүлэн, ажлын гүйцэтгэгчээр Ашид бюльдинг ХХК хамтран ажиллаж хүлээлгэн өглөө. Бидний тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн дэмжлэг шаардлагатай хүүхдийн орчин нөхцөлийг стандартад нийцүүлэн шийдвэрлэж өгсөн та бүхэндээ хамт олон эцэг эх ,бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Та бүхний юу санасан есөн хүсэл нь сэтгэгчлэн бүтэх болтугай.