Дундговь аймаг
Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн багш, ажилчдын бага ангийн нийт 16 хүүхэд байгаа нь судалгаагаар илэрлээ. Багш ажилчдын хүүхдийн хүүхэд хамгаалал, хүүхдийн суралцах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор өрөөг шинээр тохижуулан бага ангийн хүүхдүүд ирж даалгавараа хийх, чөлөөт цагаараа ном унших, тоглох гэх мэтээр ашиглаж байна. Багш, ажилтаны сэтгэл тайван ажиллах боломжоор бүрдэн, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг чанартай хийлгэхэд үр дүнгээ өгсөн ажил болж байна.