Дундговь аймаг
Аймгийн Боловсролын газар болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан "Цэцэрлэгийн бүлгийн багш нарыг хөгжим тоглох ур чадварт сургах" заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн нийт багш, багшийн туслахууд нь морин хуур хөгжмийн сургалтад хамрагдаж байна. Дугуйлангийн багшаар ГИЦС-ийн дуу хөгжмийн багш Л.Эрдэнэбат ажиллаж байна.