Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

“НОГООН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

  Сайнцагаан сумын 8-р цэцэрлэгийн  ахмад настан Ж.Энхмандал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээгээр “Ногоон ирээдүй” 120 цагийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд цэцэгжүүлэх аяныг зохион байгуулж бүлэг бүр байгалийн буланг тохижуулсан байна.  4 бүлгийн байгалийн буланд 25 төрлийн 102 цэцэг, цэцэрлэгийн коридорын 1,2-р давхарт 12 цэцэг нийт 114 цэцгийг байгууллагын дотоод орчинд  арчилж ургуулж байна. Шинэ нэр төрлийн цэцэг авах, цэцгийн хөрс, цэцгийн сав, тавиур авахад зарцуулсан төсөв-2,019,000 төгрөг боллоо. Мөн хүүхдэд аймгийнхаа 9 гайхамшиг байгалийн үзэсгэлэнт газрыг танилцуулах зорилгоор зургийг байршуулан танилцуулсан байна. Төслийн хүрээнд хийгдсэн ажлын нэг нь бүлгүүдийн хүүхэд, эцэг эхийн дунд “Алтан намар-Алаг цэцэгс” өдөрлөг зохион байгуулж цэцгийн үзэсгэлэн гаргалаа.


Их уншсан

"УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ДУГУЙЛАНД ХАМРАГДАЖ БАЙНА

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“TOYA CUP-2024”ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮНДСЭН ХУУЛЬ-100” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ MNS CAC RCP39:2011 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА