Дундговь аймаг
Оюунлаг-Дундговь хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 12 сарын 16-ны өдөр Дундговь аймгаас 100 буудал даамны сургалт болон тэмцээнийг сургагч багш Ц.Эрдэмбилэг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгууллаа. 100 буудал даамны сургалтад нийт 64 хүүхэд хамрагдаж, 8 насны ангиллаар 62 хүүхдийн дунд даамны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
7-8 нас эмэгтэй А. Мичидмаа, Б. Мөнхдэлгэр, Д. Мөнхдэлгэр Б. Гэгээн-Анир, Б. Золжаргал
7-8 нас эрэгтэй М. Идэрбаян, Э. Мөнхбилэгт, Д. Буян-Очир, Б. Эрхэмбаяр, Д. Самбуужин
9-10 нас эмэгтэй Б. Бямбажаргал, Н. Амин-Эрдэнэ, Л. Энхжин, А. Гэрэлцэцэг
9-10 нас эрэгтэй Д. Лхамдорж, Б. Нямжаргал, Г. Ананд, Б. Батсайхан, С. Амаржаргал
11-13 нас эмэгтэй Э. Цэлмүүн, Б. Мичид, Ө. Дэжид, Э. Отгонсүрэн, Б. Тэргэлсаран
11-13 нас эрэгтэй М. Хүрэлсүх, Б. Баянмөнх Л. Ариунхүсэл А. Бадамжунай, Н. Хосбаяр, Г. Баянбилэг
14-15 нас эмэгтэй У. Пүрэвдулам, Ө. Сувдмаа, Э. Бүржлхам, Ч. Сувдчимэг, Э. Намуун
14-15 нас эрэгтэй Э. Отгон-Эрдэнэ, Б. Бямбаноров, О. Буяннэмэх, М. Амгаланбаатар Б. Бат-Орших, А. Мөнхсүлд
Амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад 2025 оноос бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх цахим сургалтад 50%-100% хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Даамны тэмцээний шагнал урамшуулал болох 250000 төгрөгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган зарцууллаа.
Даамны сургагч багшаар ЕБС-ийн биеийн тамирын багш Ц.Дэлгэртөгс багш бэлтгэгдэж, ЕБСургуулийн сургалтын хэрэглэгдэхүүнд 150000 төгрөгийн үнэ бүхий программыг суулгаж өгөв.
Сургалт, тэмцээнийг зохион байгуулсан сургагч багш Ц.Эрдэмбилэг баярлалаа.
Идэвхтэй оролцсон сурагчдадаа хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.