Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭН АЧИЖ, БУУЛГАХ, УСТГАХ АЖЛЫГ СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 15-ний А/28 тоот захирамжаар Онги, Мааньт, Найз, Төгрөг багуудын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх, сумын нэгдсэн хогийн цэгт буулган, булж устгах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсанаар 3-р сарын 20-ны өдрөөс 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сэг зэм цуглуулах тээвэрлэх, ачиж, буулгах ажил хийгдлээ.

       Малчин иргэд өөрийн хороо бууцны ойр орчмын малын сэг зэмийг бөөгнүүлэн, сэг зэм ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Мааньт, Онги багийн малчид өвөлжөө хаваржааныхаа ойр орчимд байгаа малын сэг зэмийг бөөгнүүлэн өөрсдийн унаа тээврээр зөөвөрлөн сумын төвийн хогийн цэгт хүргэн ирж холбогдох албан тушаалтанд ачиж ирсэн сэг зэмээ үзүүлж баримтжуулан шатахууны дэмжлэг аван хамтран ажиллаж байна.


Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО