Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ДЭЛГЭЦТЭЙ БИШ ДЭЛГЭСЭН НОМТОЙ НӨХӨРЛӨЕ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүүхэд багачуудын ном унших идэвхийг сэргээх, чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх зорилгоор  Номын сангаас 10 дугаар сарыг Номтой нөхөрлөх сар болгон "Дэлгэцтэй биш Дэлгэсэн номтой нөхөрлөе" аяныг зохион байгуулсан.Тус аян нь 10 сарын 09-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг дуустал амжилттай зохион байгууллаа.

"Дэлгэцтэй биш Дэлгэсэн номтой нөхөрлөе" аянд амжилттай оролцсон 1-9-р ангийн сурагчид болон АУБ нартаа баяр хүргэе. Аяны хүрээнд зохиогдсон "Дүрийн тоглолт"-д бага ангийн 35, дунд ангийн 71 нийт 106 сурагч дүр бүтээн оролцож, авьяас чадвараа сорьлоо. Үүнээс: Бага ангиас Э. Буянхишиг багштай 5а анги 1-р байр,

                       Б. Баярмаа багштай 4а анги 2-р байр,

     Дунд ангиас Ц. Дэлгэртөгс багштай 8а анги 1-р байр,

                       О. Дэлгэрцэцэг багштай 9а анги 2-р байрт шалгарч шагналын эзэд боллоо.

    Мөн аяны хүрээнд 6-9-р ангийн сурагчдын дунд "Ном" сэдэвт эшлэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулав. Нийт 65 сурагч хамрагдсанаас 2-р шатанд шалгарсан 37 эшлэлийг цахим санал асуулгаар дүгнэж шагналт байрыг тодрууллаа.

   1-р байр 6а ангийн сурагч Н. Хосбаяр, 2-р байр 9а ангийн сурагч Г. Халиунаа, 3-р байр 9а ангийн сурагч М. Тэргэлсаран нар тус тус шалгарлаа.

     Аяны хүрээнд зохиогдсон бас нэг ажил нь 6-9-р ангийн сурагчдын дунд уншсан ном зохиолын агуулгаар "Ханын сонин" бүтээх уралдаан байлаа. Энэхүү уралдаанд

        Ц. Маналсүрэн багштай 7а ангийн сурагчид 1-р байр,

      Г. Болортуяа багштай 6а ангийн хамт олон 2-р байр эзэллээ.

Амжилттай оролцсон сурагчид, багш нар, анги хамт олондоо болон нийт оролцсон сурагчид анги хамт олонд халуун баяр хүргэе. Зохиогдсон үйл ажиллагаанд үр дүн ач холбогдол өгч оролцсон бүх сурагчид, АУ багш нартаа баярлалаа.

Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО