Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

“ХААН ТӨГРӨГ ХАЙРХАН – ХАТАН ОНГИ ИЖИЙ”-ДЭЭ ӨРГӨЖ БУЙ АЯЛГУУН МАНДАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

      Дундговь аймгийн Сайхан-Овоо сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан түмний шүтээн болсон “ХААН ТӨГРӨГ ХАЙРХАН – ХАТАН ОНГИ ИЖИЙ”-дээ өргөж буй аялгуун мандал ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ 2023 оны 06 сарын 03-ны 18:00 цагт UB паласын Концертийн танхимд болох гэж байна. Энэхүү тоглолтонд Зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын шавь МУАЖ А.Нэргүй, МУГЖ Г.Энхбаатар, Х.Эрдэнэцэцэг 30 уртын дуучидАрдын жүжигчин Ч.Батсайхан 21 морин хуурчдаа хөглөн эгшиглүүлнэ.Тэнгэрийн тэмдэг газар тамгална. Говийн үзэсгэлэнт МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ Б.Батмэнд Ц.Чулуунцэцэг гавьяат охин Л.Нарангэрэл Төрмандах Алтанжаргал Дашням Дуурийн урлагийн гайхамшгийг Энхнаран Шинэбаяр, Анар-Эрдэнэ нар бишрүүлж, нутгийн өсөх ирээдүй Г.Энхцэцэг, Т.Бат-Эрдэнэ, Т.Төмөрчөдөр, Говийн шилдэг Дуурьсал хамтлаг өвөрмөц бүтээлүүдээрээ бэлэг барьж байна. Урилгаар дуучин Амина, Гүрбадам, гурван бүдүүний Учка, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга, Чаминчулуун, Өлзийхүү гавьяатууд мялаалга өргөнө. Энэ сайхан тоглолтын тасалбарыг Эх үрсийн баяраар Ижийдээ, Гэргийдээ бэлэг болгон үзүүлээрэй! Эрхэм та энэ тасалбарыг авснаар: -Хүндэтгэлийн тоглолтоо үзэх эрх -СайханОвоо сумын 100 жилийн ойдоо баяр наадамд /2023.07.26/ хүндэтгэлтэй уригдах эрх Баяр наадмын үед УБ хотоос Сайхан-Овоо сум руу автобусаар үнэгүй зорчих эрхийг эдлэх ТАСАЛБАРЫН ҮНЭ ЦЭН ОРШИНО. Үзэгч таны мэлмий баясаж, өлмий бат орших болтугай ! Тасалбарыг 8808-8868, 98116284, 99012590, 88884373 “САЙХАН-ОВОО 100 жил” ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5107126507

Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО