
Дундговь аймаг
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа зориулан зохион байгуулдаг "Ахмадын дуулан өдөр цэнгүүн" үйл ажиллагааг хуваарийн дагуу хариуцан зохион байгууллаа.
Бидний зүгээс угталтын дайллага, сурагчдын урлагийн үзүүлбэр, шим тэжээлт хоолны зөвлөмж хүргэн, сургуулийнхаа ололт амжилт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийж: Заавал сурах 10 бүжгийн "Шилдэг хос" шалгаруулах тэмцээн Эх хэлний үгсийн сангаар наадах гурван шатлалт тэмцээнийг тус тус зохион байгуулж, урамшууллаа.
"Шилдэг хос" бүжигчдээр Д.Сампил, Н.Сайнхүү
Эх хэлний гурван шатлалт тэмцээний нийлбэр дүнгээр Ё.Дарьсүрэн ахлагчтай "Наран" баг тус тус шалгарлаа.

