
Дундговь аймаг
Чуулганд сумын хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн төлөөлөл, хүүхдийн элчид нэр дэвшигчид болон 5 - 9 дүгээр ангийн 58 сурагчийн төлөөлөл оролцож: Өртөө 1. ️Авхаалж самбаа Өртөө 2. Амттай АхаӨртөө 3. Бүтээлч сэтгэлгээ гэсэн 3 өртөөгөөр багаараа аялаж Үе тэнгийн дээрэлхэл, гар утасны зохисгүй хэрэглээ, электрон тамхи, шим тэжээлт хоол, эрсдэлгүй орчин, багш сурагчдын харилцаа сэдвийн хүрээнд бэлтгэсэн тохиолдлуудад "Кейс шинжилгээ" хийн дүгнэлтээ танилцуулж Хүүхдийн элч болон хүүхдийн зөвлөлийн даргын сонгуулиа зохион байгуулж Засаг дарга, Сургуулийн захирал, Хамтарсан багийн төлөөллөөс гаргасан "Хүүхдээ сонсох цаг" - аар санал хүсэлтээ хүргэн 1 өдрийг чуулж өнгөрүүллээ.
Тус чуулганаас хүүхдийн элчид нэр дэвшүүлсэн 3 нэр дэвшигчээс сумын ИТХ - ын төлөөлөгч, Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү, хүүхдийн зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн 5 суралцагчаас 7 дугаар ангийн сурагч У.Хонгорзул нар олонхийн саналаар сонгогдлоо.
Оролцоо, хамтын шийдвэр, манлайллаараа оролцсон 5 багаас А.Амартүвшин ахлагчтай "Улбар шар" баг тэргүүлж, арт канвас хэрэгслээр шагнагдлаа.
Чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн хүрэлцэн ирсэн, дэмжин хамтарсан, хүүхдүүдээ сонсож, чанартай цагийг зориулсан сумын засаг дарга Б.Өлзийхишиг, нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Сайнтуяа, сургуулийн захирал Н.Долгоржав, ивээн тэтгэж оролцсон Наран багийн малчин Д.Баярбатын гэр бүл, заал, хэрэгслээр дэмжин хамтарсан Соёлын төвийн хамт олон, зохион байгуулалтыг хариуцан ажилласан бага, дунд ангийн 1, 2 дугаар багийн багш нар, үйл ажиллагааг хөтлөн явуулсан 3 дугаар ангийн сурагч Э.Ариунболд, Э.Бүжинлхам, мэндчилгээ дэвшүүлсэн 2 дугаар ангийн сурагчдадаа болон чуулганы төлөөлөгч хүүхдүүддээ талархал илэрхийлж, амжилтын ихийг, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Чуулганаас гарсан санал, уриалга, шийдвэрээ хамтдаа хэрэгжүүлцгээе.
