Дундговь аймаг
Монгол улсын эрчим хүчний яамнаас БИ ЖИ ЭМ Дистрибьюшн ХХК-ны зөвлөх баг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3. Эрчим хүчний салбарын өсөлт, либералчлалын 3.3.3.29-т батлагдсан "Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ, 220/110/35 кВ-ын "Өвөрхангай", "Мандал" дэд станцуудын өргөтгөлийн төслийн хүрээнд сумын ИТХурал, ЗДТГ-ын төлөөлөл уг трасс дайран өнгөрөх Суварга, Буянт багийн иргэдийн төлөөлөлд холбогдох мэдээллийг өгч, санал хүсэлтийг сонсож, уулзалт ярилцлага зохион байгууллаа.