Дундговь аймаг
“Монгол-Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал МУ-ын доктор сэтгэл зүйч С.Баасанбат багшийн сэтгэлзүйн боловсрол олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл нь байгууллагын албан хаагчдад чухал ач холбогдолтой, нийгмийн хэрэгцээ өндөртэй сэдэв болох нь сургалтын явцаас ажиглагдлаа.
Сургалт нь Гэр бүлийн хүслийн мод, Гэр бүлийн цамхаг, Ханийн хайрын гурвалжин, Гэр бүлийн 8 чиг үүрэг, Аз жаргалтай тогтвортой гэр бүлийн 6 дүрэм гэсэн сэдвүүдийн хүрээнд хийгдэж иргэд, Төрийн албан хаагчид болон 6-10 ангийн сурагчид хамрагдлаа.