Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
1. Жижүүр, угтах үйлчилгээний ажилтан:
Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой болон жолооч, бусад мэргэжилтэй.
Тавигдах шаардлага: Харуул хамгаалагчийн курс, дамжаа төгссөн болон тухайн ажлын байранд 1 жилээс дээш хугацаанд ажилласан байх
2. Цахилгаанчин, мужаан
Боловсрол: Тусгай дунд ба түүнээс дээш
Тавигдах шаардлага: Мужаан, сантехникч, цахилгаанчны зэрэгтэй ба мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Мэргэжлийн холбогдолтой бичиг баримтын хуулбар
3.Хувийн өргөдөл
Эдгээр ажлын байрны шаардлагыг хангаж байгаа ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг Аймгийн Засаг даргын тамгын газрын 104 тоотод 2019 оны 11 сарын 07-ны өдрөөс 11 сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээж авна.