САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА
1971 онд төрсөн. 1991 онд СЭЗасгийн коллеж-ыг нягтлан бодогч, 2004 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжилээр, 2012 онд Улаанбаатар эрдэм их сургуулийг нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. 2022 оны 6 сараас Аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргаар ажиллаж байна. Улсад 31 жил ажилласан.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ
1979 онд төрсөн. 2005 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. 2012 онд удирдлагын актем, 2021 онд хууль эрхзүйн магистраар тус тус төгссөн, Монгол улсын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч. 2006-2017 онд Сайнцагаан сумын ЗДТГ-т нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, санхүү албаны даргаар ажиллаж байсан. 2018 оноос тус албанд ажиллаж байна. Улсад 20 жил ажилласан.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ
1969 онд төрсөн. 1989 онд СЭЗТ-ыг нягтлан бодогч, 2004 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилээр төгссөн. Монгол улсын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч. 2012-2014 онд Мэргэжилийн хяналтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, 2014 оноос тус албанд ажиллаж байна. Улсад 31 жил ажилласан.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ
1987 онд төрсөн. 2009 онд ИЗИСургуулийг нягтлан бодогч мэргэжилээр, 2021 онд хууль эрх зүйн магистраар тус тус төгссөн. 2009-2014 онд Булган аймгийн Тээвэр авто замын газарт нягтлан бодогч, 2016-2017 онд Булган аймгийн МСҮТөвийн нягтлан бодогч, 2018 оны 2 сараас тус албанд ажиллаж байна. Улсад 10 жил ажилласан.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙГЦААГЧ
1979 онд төрсөн. 2005 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, 2012 онд бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгссөн. 2006-2021 оны 2-р сар хүртэл нийгмийн даатгалын хэлтэст бичиг хэрэг, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2021 оны 2-р сараас тус албанд ажиллаж байна. Улсад 16 жил ажилласан.
НЯГТЛАН БОДОГЧ
1996 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. ХААИСургуулийг 2017 онд нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. 2020-2021 онд Боловсрол, соёл урлагын газарт архив, бичиг хэрэг, 2021-2022 онд Орон нутгийн өмчийн газарт бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллаж байсан.