Эрэгтэй волейболын төрөлд
1-р байр Т. Даваадалай ахлагчтай 2015 оны төгсөлт
2-р байр Б. Баяндэлгэр ахлагчтай 2019 оны төгсөлт
3-р байр Э. Осоржин ахлагчтай 2011 оны төгсөлт
Шилдэг довтлогч: 2011 оны төгсөлтийн тамирчин Ц. Өсөхбаяр
Тэгш тоглогч: 2019 оны төгсөлтийн тамирчин Э. Бат-Амгалан
Шилдэг хамгаалагч: 2015 оны төгсөлтийн тамирчин Б. Чинзориг
Эмэгтэй волейоболын төрөлд
1-р байр Б. Ундрам ахлагчтай 2017 оны төгсөлт
2-р байр Ө. Ариунзаяа ахлагчтай 2014 оны төгсөлт
3-р байр Э. Нандинцэцэг ахлагчтай 2007 оны төгсөлт
Шилдэг довтлогч: 2017 оны төгсөлтийн тамирчин Б. Ундрам
Тэгш тоглогч: 2014 оны төгсөлтийн тамирчин Ө. Ариунзаяа
Шилдэгч холбогч: 2017 оны төгсөгч У. Отгонсарнай
Холимог багийн төрөлд
1-р байр Ц. Өлзийтүвшин ахлагчтай 2002 оны төгсөлт
2-р байр Ц. Адьяа-Отгон ахлагчтай 2003 оны төгсөлт
3-р байр М. Мөнхбаатар ахлагчтай 1996 оны төгсөлт
Шилдэг довтлогч: 1996 оны төгсөлтийн тамирчин Ө. Батбаяр, 2003 оны төгсөлтийн тамирчин Т. Нармандах
Шилдэг холбогч: 2003 оны төгсөлтийн тамирчин Г. Болортуяа, 2002 оны төгсөлтийн тамирчин Б. Түвшинбаатар
Теннис эрэгтэй
1-р байр 2015 оны төгсөлтийн тамирчин М. Шаарав
2-р байр 2011 оны төгсөлтийн тамирчин Ц. Өсөхбаяр
3-р байр 2007 оны төгсөлтийн тамирчин Ө. Дэмбэрэл
Теннис эмэгтэй
1-р байр 2015 оны төгсөлтийн тамирчин Н. Золсайхан
2-р байр 1996 оны төгсөлтийн тамирчин Б. Мөнхсарнай
3-р байр 2007 оны төгсөлтийн тамирчин Г. Сайнжаргал
Шатар эрэгтэй
1-р байр 1996 оны төгсөлтийн тамирчин Д. Ариунболд
2-р байр 1982 оны төгсөлтийн тамирчин Б. Түвшинжаргал
3-р байр 1996 оны төгсөлтийн тамирчин А. Ханджаргал
Шатар эмэгтэй
1-р байр 2003 оны төгсөлтийн тамирчин Г. Өлзийжаргал
2-р байр 2000 оны төгсөлтийн тамирчин Н. Бадамцэцэг
3-р байр 2015 оны төгсөлтийн тамирчин Ч. Мөнхцацрал
Багийн нийлбэр дүнгээр: Бүх төрөлд тамирчидаа хамруулж багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд 1996 оны төгсөлтийн хамт олон шалгарч шилжин явах цом өргөмжлөлөөр шагнав. Тэмцээндээ идэвхтэй хамрагдсан үе үеийн төгсөлтүүд, баг тамирчиддаа халуун баярыг хүргэе.
дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Монгол Улсын гавьяат багш Ц.Пэлжээгийн нэрэмжит Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын анхны сургууль нь 1940 онд ашиглалтад орж 2 багш, 50 орчим сурагч, 1 ажилтантайгаар байгуулагдан, Монгол улсын боловсролын салбарт түүхэн мөрөө үлдээж эдүгээ 82 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа амжилттай явуулж иржээ.
Энэхүү шинэ сургууль нь улсын төсвийн 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021 оны долоодугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд баригдан 2023 оны 01 сарын 30-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж байна.
Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, БШУГ-ын дарга Ц.Уранбямба, Сайхан-Овоо сумын Засаг дарга С.Амарсанаа, ИТХ-ын дарга Ц.Адъа-Отгон болон сургуулийн захирал Б.Арсланбаатар, үе үеийн ахмад багш, төлөөлөл, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгч, ажилчид, эх эхийн төлөөллүүд оролцсон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид, бяцхан сурагчдадаа урлаг, спорт, сурлага, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. 2023 оны 01 сарын 16-ны өдөр ДУНДГОВЬ АЙМГИЙН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ САНАЛ АСУУЛГА АВАХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ИРЖ АЖИЛЛАА. Малын генетик нөөцийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох” журмын дагуу аймгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй болохоор ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Ажлын хэсгийн ахлагч Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн мэргэжлийн байгууллага болон ХААИС-ын Мал аж ахуй биотехнологийн сургуулийн мэргэжлийн баг төлөвлөгөөнд шаардлагатай мэдээллийг цуглуулахаар сумдад ажиллаж малчдаас санал асуулага авах, нөхцөл байдлын үнэлгээг хийж байна.
Дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болсноор хөдөө аж ахуйн салбарт явуулах ажлын чиглэл бодит болох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэлэмж өсөх, таван төрлийн малын үржлийн ажлын чиглэл тодорхойлогдох, сүргийн бүтэц, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувь хэмжээ нэмэгдэх, хээлтүүлгийн тохироо хангагдах гэх мэтчлэн олон бодит үр дагаварууд гарах юм.
дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. МААНЬТ багийн нутаг “Алаг-н бууц” гэх газарт бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдон, 2023.01.19-ний өдөр баталгаажсан тул хорио цээрийн дэглэм тогтоолоо.дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Сайхан-Овоо сумын Найз багийн нутаг “Галт хайрхан” гэх газарт бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдон, 2022.01.14-ний өдөр баталгаажсан тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. 2022.01.16дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Мааньт багийн нутаг “Алаг”-ийн бууц гэх газарт бог малын мялзан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул тухайн бүс нутагт хязгаарлалтын дэглэм тогтоолоо. 2022.01.16
МЯЛЗАН ӨВЧНӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг.
Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, малаа байнгын хариулга маллагаатай байлгахыг малчид иргэд та бүхэндээ анхааруулж байна!!!!!!!
1. Ц.Саранчимэг /МЭТ-ийн дарга/ -86694555
Сайхан-Овоо сум. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр "Засмал зам" ХХК нь гэрээний дагуу ажиллаж зургийг боловсруулж, магадлалын дүгнэлтээр оруулан дуусгаж Сайхан-Овоо сумын төвийн хатуу хучилттай авто замын /5,4 км/ зураг төслийг Засаг даргын тамгын газарт 2022 оны 12 сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөв.дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Сайхан-Овоо сумын 2022 оны ОНХС-ийн хөрөнгөөр шинэ Соёлын төвийн барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг сумын ИТХ-аар 30,000,000 төгрөгийн төсөвт өртөгөөр батлуулж худалдан авах ажиллагааг хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж Кингсий Инженэр Энд Консалтинг ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж эксперт, магадлалын дүгнэлтээр орж 2022 оны 12 сарын 06 ний өдөр ЗДТГ-ын даргын тушаалаар томилогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй хүлээн авах ажлын хэсэг зураг төсөв, магадлалын дүгнэлт,холбогдох баримт бичгүүдийг бүрэн хүлээн авлаа.дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Авлигын эсрэг Олон Улсын өдрийг угтан хүүхэд, залуучууд, иргэд олон нийт, төрийн албан хаагчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах, авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх зорилгоор доорх арга хэмжээг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулсан.
Зохион байгуулсан арга хэмжээ:
- Иргэд, олон нийтэд авлигын тухай ойлголт, түүний хор уршиг, авлигын эсрэг талаарх мэдээ мэдээлэл, видео, шторк, контент, сурталчилгааг 10 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газар пэйж хуудсанд байршуулж, иргэд олон нийтэд цахим хэлбэрээр түгээсэн. Нийт 8 удаагийн сурталчилгааг 1714 иргэнд хүргэж ажилласан байна.
- Авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг сурталчлан таниулж, Ерөнхий боловсролын сургуулийн 15 сурагч, 98 төрийн албан хаагч нэгдсэн байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн 15 сурагчдад “Авлига бол нийгмийн хорт бодис” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалттай холбоотой “Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа. Алтан хонх тэмцээнд 1-р байрыг 9а ангийн сурагч Б.Пүрэвжав, 2-р байрыг Д.Бямбажаргал, 3-р байрыг Г.Санжидмаа нар тус тус эзэлсэн.
- Дунд ангийн сурагчдын дунд “Авлигагүй нийгмийг хамт бүтээе” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулав. Тэргүүн байрыг 9а ангийн сурагч Д.Бямбажаргал, Дэд байрыг 9а ангийн сурагч М.Эрхсаран, Гутгаар байрыг 6а ангийн сурагч Б.Хулан нар тус тус эзэлсэн байна.
- Бага ангийн сурагчдын дунд “Авлига гэж юу вэ?” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав. Тэргүүн байрыг 4а ангийн сурагч Д.Мөнхдэлгэр, Дэд байрыг 3а ангийн сурагч Н.Уранбилэг, Гутгаар байрыг 3а ангийн сурагч Ө.Анужин нар тус тус эзэлсэн байна.
- Авлигын эсрэг хуулийг сурталчлах, түүний ойлголт, хор хөнөөл, шалтгаан нөхцөлийн талаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 ангийн 15 сурагч, Хүүхдийн цэцэрлэгийн 12 багш, ажилчдад сургалтын арга хэмжээг ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Сайхан-Овоо суманд хууль бусаар хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэх "Петровис ресурс" ХХК-ний кемп дээр 2022 оны 12 сарын 02-ний өдөр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч , хэсгийн цагдаа нар очиж 2022 оны 11 сарын 22 өдрийн 13-04-328/01 дугаар албан шаардлагын хэрэгжилт дээр гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар:
Петровис ресурс ХХК нь
- Кемп, өрөмдлөгийн тоног төхөөрөмжөө буулган хураасан байв.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс цаашид доорх ажлуудыг хийхийг анхааруулсан.
- Зүмпийн ухсан нүхэнд хөлдсөн усыг ухаж авч нүхнүүдээ булах, цооногийг битүүмжлэх
- Хатуу, шингэн хог хаягдлыг сумын хогийн цэгт хүлээлгэн өгөх
Сайхан-Овоо сум. Сайхан-Овоо сумын нутагт орших Төгрөг хайрхан уулын орчимд Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Петровис ресурс”ХХК нь хууль бус баримт бичиг бүрдүүлж иргэдийн санал, гарын үсэг, хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн гэх иргэдийн бухимдал, газар нутгаа хууль бусаар зөвшөөрөл олж авсан компанид ухуулахгүй байх, хайгуулын ажлыг зөвшөөрөхгүй гэсэн шаардлага, иргэд компаний хооронд үүсээд байгаа нөхцөл байдалд хяналт шалгалт хийх, иргэдэд хууль дүрэм журмын талаар холбогдох мэдээ мэдээллийг хүргэх, ажлын хэсэг байгуулагдаж аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл авлаа.
Тус ажлын хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Усны газар зэрэг холбогдох дээд байгууллагуудтай хамтран Сайхан-Овоо сумын иргэд, төрийн бус байгууллага болон сумын удирдлагуудын хүсэлтийн дагуу газар дээр нь ажиллахаар болсон.
Үүний дагуу: Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/459 тоот захирамжаар аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагын дарга, мэргэжилтнүүд, БОАЖЯ-ны Байгаль орчин, үнэлгээ аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, АМГТГ-ын Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Цогтбаяр, ЗГХА, Усны газрын ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Х.Мягмаржав гэсэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сайхан-Овоо сумын нутагт орших “Төгрөг хайрхан” уулын орчимд Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Петровис ресурс”ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, иргэдэд холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдээ мэдээллийг хүргэх, аймаг, сумын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагууд “Петровис ресурс” ХХК, малчид, иргэдийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг Сайхан-Овоо суманд зохион байгуулан аймгийн Засаг даргад танилцууллаа.
дэлгэрэнгүй . .
Сайхан-Овоо сум. Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан сумын төрийн албан хаагчдын өдөрлөгийг 2022 оны 11 сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд:
Сумын Засаг дарга С.Амарсанаа нээж үг хэлэн, Сумын төрийн албаны өнөөгийн байдал, Төрийн албан хаачгийн ёс зүй, хандлага, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар, e-mongolia ситемийн мэдээлэл, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн /2022.07.05/ тухай танилцуулга
зэргээр сургалт мэдээллийг ЗДТГ-ын дарга С.Болоржаргал, ХЭЗ хариуцсан мэргэжилтэн Э.Отгонцэцэг нар танилцууллаа.
Сумын хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын дунд 11 сарын 14-20 өдрүүдийн хооронд Сэтгэл зүйн эрүүл мэнд, ёс суртахууны холбогдолтой ишлэлийн уралдаан, Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг тус бүр зохион байгуулсныхаа дүнг танилцуулж, уралдаанд шалгарсан албан хаагчдад шагналыг гардуулав.
Мөн энэ өдөрлөгийг угтаж 11-р сарын 14-18 хооронд албан хаагчдаас сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотойгоор зөв хооллолт, стресс, дасгал хөдөлгөөний түвшин тогтоох судалгааг авч ажилласан тухай судалгаагаар гарсан дүнг танилцуулж цаашид анхаарах асуудлуудыг дүгнэж зөвлөмж өгч ажиллалаа.
Өдөрлөгөөр орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, олон жил ажиллаж байгаа албан хаагчдад шагнал гардууллаа.
Боловсролын яамны жуух бичгээр:
ЕБСургуулийн багш М.Эрхэмбаатар
багш Ц.Маналсүрэн
багш Г.Болортуяа нар
Сумын засаг даргын жуух бичгээр:
ЕБС-н багш Г.Дэлгэрмаа
ЕБС-н ажилтан Ү.Баатарчулуун нар
Аймгийн 80-н жилийн ойн медиалаар:
Хүүхдийн цэцэрлэгийн багш Ц.Болортуяа
багш Л.Ариунцэцэг
Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Чагцал
нярав Т.Эрдэнэпил
ЕБС-н багш Б.Баярмаа
номын санч Б.Алтантогос нарыг тус тус шагнав.
Өдөрлөгөөр монгол ёс зан заншилтай холбоотой Байгууллагуудын нэрэмжит тоглоомуудыг тоглуулж, "Монгол бахархлын өдөр"-ийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
дэлгэрэнгүй . .