Статистикийн тухай хуульд заасны дагуу Монгол улсад анх удаа “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г энэ оны есдүгээр сарын 1-ээс 11-р сарын 10 хүртэл улс, орон даяар зохион байгуулж байна.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
- Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
- Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
- Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах
Мөн энэхүү судалгаа нь нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангадсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ олон улсад өндөр ач холбогдолтойд тооцогддог.
Тиймээс иргэд та бүхнийг “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд идэвхтэй оролцохыг уриалж байна.