Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймаг Өлзийт сумын Эрүүл мэндийн төв

Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн товч түүх нь анх Өмнөговь аймгийн яамны 1937 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 59 тоот тушаал шийдвэрээр Өлзийт сум Гүн үнэгэд гэдэг газарт оршиж байхад хүний бага эмчийн салбар байгуулагдаж эрхлэгчээр бага эмч Түвшинбаяр гэдэг хүн ажиллаж байсан. 1937-1967 оны хооронд 30 жилийн хугацаанд 11 бага эмч ажилсан. Өлзийт сум 1965 онд Рашаант гэдэг газарт ирж төвлөрсөн үед 1967 онд 10 ортой их эмчийн салбар болж өргөжиж амбулатори, больници, төрөх, гал тогоо, угаалга үйлчилгээний гэрийг орхин 1967 онд амбулатори, больниц төрөх, халдвартын байшин баригдан орсон. буянтад 2 ортой бага эмчийн салбар тус тус ажиллаж, бүгд 24 ажилтантай байна. 6 баг тус бүр бие даасан багийн бага эмчтэй бөгөөд 1,2-р багаас бусад багууд сумын төвийн хүн эмнэлэгт харъяалагддаг болно. Үүнээс хойш 1989 онд одоогийн ажиллаж байгаа барилгад орж ажиллаж байна. Хүн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 304 тоот тушаал, Эрүүл мэндийн газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/98 тоот тушаалуудын дагуу 2011 онд Эрүүл мэндийн төв нэртэй болгон өөрчилсөн. Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй чанартай, түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байна. Их эмчийн салбар болон өргөжсөнөөс хойшоос одоог хүртэл 50 жилийн хугацаанд эрхлэгч эмчээр 18 эмч ажилласан байна. Одоо манай байгууллага нь Их эмч 2, бага эмч 2, Эх баригч, сувилагч 4, Эм найруулагч, ариутгагч, нярав, тогооч, жолооч, үйлчилэгч  гэсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

files/esumd/танилцуулга 2023.pdf