Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ДУНД АНГИЙНХАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын хүүхэд хамгааллын Хамтарсан баг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, сургуулийн хүүхэд хамгааллын баг хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “ГОЁ НАЙЗ” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд биеэ зөв авч явах, бусдад хүндэтгэлтэй хандах “Нөхөрлөлийн тухай”, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Хүүхэд хамгааллын тухай” хуулиар 6-8 дугаар ангийн 40 сурагчид сургалт зохион байгууллаа.