Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ГОВИЙН БҮРД 2023" ХҮҮХДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН

ГОВИЙН БҮРД 2023" ХҮҮХДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНД 10А АНГИЙН СУРАГЧ Т. БАТХҮЛЭГ, 9Б АНГИЙН СУРАГЧ Б. БАЯРМАНДАХ, 6А АНГИЙН СУРАГЧ Х. ТҮВШИНБАЯР НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулсан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын нэрэмжит цомын эзэн шалгаруулах хүүхдийн шатрын тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ны өдрүүдэд үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд Дундговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын 80 гаруй шатар хүүхдүүд оролцож оюун ухаанаа уралдууллаа.
Нийт тэмцээнд оролцож буй хүүхдүүдэд "Говийн бүрд -2023" дурсгалын тэмдгийг гардуулан өгчээ.
Тэмцээний чөлөөт цагаар зуслангийн хөтөлбөрийн дагуу музей үзэх, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, Opеn mic, Сүм хөх бүрдийн явган аялал зэрэг арга хэмжээг ГБХЗХГ, Музейн хамт олонтой хамтран зохион байгуулсан байна.