Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан боллоо.

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаанаар аймгийн ОНХС-ийн 100.248.887 төгрөгөөр "Сургуулийн дотуур байрын их засвар", 50.000.000 төгрөгөөр /нийт төсөв-80.000.000/ "Дөрөвдүгээр багийн контор" шинээр барих , 90.000.000 төгрөгөөр "Универсаль трактор" худалдаж авах зэрэг нийт 240.248.887 төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ.
Орон нутгийнхаа иргэдийг аймагтаа төлөөлж, төсвийн хөрөнгийг орон нутагтаа шийдүүлсэн АИТХ-ын төлөөлөгч М.Батсүх, Ц.Сансармаа нартаа талархал илэрхийлье.
Дэлгэрхангай сумын сурагчдын ая тухтай, аюулгүй, тохилог орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө санал нэгдэн дэмжсэн Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-н дарга С.Од-Эрдэнэ болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд нийт Дэлгэрхангай сумынхаа иргэдийн өмнөөс баярласнаа илэрхийлье.