Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

"Ахмадын баяр"-ын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Баярын арга хэмжээ 2023.09.25-ны өдөр Өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаагаар эхэлж, 2023.09.26-ны өдөр 5 төрлөөр тэмцээн зохион байгуулж, 150 гаруй ахмад идэвхтэй оролцлоо. Баярын хурлын арга хэмжээний үеэр Дэлгэрхангай сумын түүхт 100 жилийн ойн медалыг ахмад настан, азай буурлууддаа гардуулан өглөө. Баярын хуралд ИТХ-ын төлөөлөгч М. Батсүх, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч ИТХ-ын дарга Ц. Сансармаа, Сумын Засаг дарга Ц. Одбаяр, ЗДТГ-ын дарга Ё. Сайхантуяа, Сүлд хайрхан ТББ-ын тэргүүн, хөнгөн атлетикийн спортын мастер С. Мөнх-эрдэнэ, Ахмадын хорооны дарга С.Сайнбаяр нар оролцлоо.
Софт волейболыг- Спортын мастер С. Мөнх-эрдэнэ, ЕБС ивээн тэтгэж, зохион байгууллаа.
Буухиа тэмцээнийг- ИТХурал ивээн тэтгэж, зохион байгууллаа.
Дэмбээ тэмцээнийг- ЗДТГазар ивээн тэтгэж зохион байгууллаа.
дээс томох тэмцээнийг- Эрүүл мэндийн төв ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.
Шагайн наадгай тэмцээнийг- Хүүхдийн цэцэрлэг ивээн тэтгэж, зохион байгууллаа.
Багийн нийт дүнгээр 1,2-р байрыг Д. Оюунбилэг захиралтай "Их уудам говь" ХХК-ний зүгээс 500.000 төгрөг цомоор ивээн тэтгэж, оролцлоо.
1-р байранд Ц. Сүнжидмаа ахлагчтай Толь баг
2-р байранд Д. Цэцэг ахлагчтай Номгон баг шалгарлаа.
Оройн хүлээн авалт, цэнгүүнээр үргэлжилж цэнгүүнд "Их уудам говь" ХХК урилгаар морины дууны мастер МУГЖ Г. Батбаяр, Монголын Эстрадын нэрт дуучин МУГЖ Ж. Уранчимэг, МУСТА дуучин жүжигчин П. Хатанбаатар нар оролцов.
Таргат багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг Алтанхуяг захиралтай "Түмэн тал" ХХК 2.500.000 төгрөгний дэмжлэг үзүүлж, ахмадын санд баг тус бүрт 500.000 төгрөгний хүндэтгэл үзүүллээ.