Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

"Дулааны үнийн тарифт өөрчлөлт оруулах тухай"

“Ган-Илч” компани Дундговь аймгийн Мандалговь хотын албан газар аж ахуй нэгж, айл өрхийн 60 орчим хувь, Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Гурвансайхан, Өлзийт сумдыг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. 2010 оноос хойш дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд энэ хугацаанд дулааны эрчим хүчний үнэнд шууд нөлөөлдөг суурь үнэ дундажаар 124,9 хувиар нэмэгдсэн байна.

 

Үзүүлэлт

2010 он

1 сар

2015 он

1 сар

Өсөлтийн хувь

Бензин шатахуун

1380₮

1890 ₮

36,9

Цахилгаан

74,8₮

136,62₮

82,6

Ус

1950₮

4620₮

236,9

Цалингийн доод хэмжээ

108000₮

192000 ₮

77,7

Цалингийн дундаж хэмжээ

200000 ₮

483540 ₮

242,0

Бараа материал, сэлбэг хэрэгсэл /дунджаар/

-

-

 

70,0

Тээврийн хөлс

110₮

216,6₮

196,8

Валютын ханш

1100₮

1990₮

81,0

Нүүрсний үнэ

8800₮

16500₮

100,0

Дундаж үзүүлэлт

 

 

124,9

2010 - 2015 оны хооронд суурь үнэд орсон өөрчлөлтүүдийн судалгаа

 

Иймээс дулааны эрчим хүчний үнийн өөрчлөлтийг албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын дулааны эрчим хүчний үнийг холбогдох тооцоо судалгааны дагуу 1 шоо метр тутамд 1700 ₮, орон сууцны дулааны эрчим хүчний үнийг 1 ам метр тутамд 500₮ байхаар өөрчлөлт хийх саналыг оруулж байна.

Мөн МУЭХЗХорооны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар тогтоолын дагуу ДЭХ-ний хангамж үйлчилгээний суурь үнийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Холбогдох тооцоог нягтлан үзэж 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхээр зохих эрх зүйн актыг гарган Монгол улсын Эрчим хүчний зохицуулах газарт уламжилж өгөхийг Дундговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд саналаа оруулав.

Хэрэглэгчид үнэ тарифын саналын материалтай Аймгийн ЭХЗЗ, “Ган-Илч” ХХК дээр ирж танилцаж болно.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах