Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар

ЗАРЛАЛ

 

       Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэл, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бүртгүүлэх иргэдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд   09.00-12.30 хүртэл, 13.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 15.00 цагт

өгч, шалгалтын ажиллагаа 06 сарын 20-ны өдрийн 9.00 цагаас эхэлнэ.

Мэргэшлийн шалгалтын журам, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөмж, ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим хуудаснуудаас болон аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах буюу доорх утсаар лавлаж болно.

Лавлах утас 70592362, 70592494

Та дээрх мэдээлэлтэй танилцаад БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд ӨРСӨЛДӨХ АЖЛЫН БАЙРАА СОНГОЖ, ШАЛГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 6.000 төгрөгийг ТӨРИЙН САН БАНКНЫ 100080051407 ДАНСАНД ТУШААГААД холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирнэ үү.

 

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймгийн салбар зөвлөл

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах