Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хүүхдийн баяр

 

“ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” –ӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ДУГУЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх , бие бялдарыг хөгжүүлэх , хүүхдийн эрхийг олон нийтэд сурталчилах , баярын өдрийг гэр бүлийн хамт баяр хөөртэй өнгөрүүлэхэд оршино.

Хугацаа: 2017.06.01-ны 12 цагт

Хаана: ХААН банкны гадна талбайд

Зохион байгуулах байгууллага: Сайнцагаан сумын Хамтарсан баг ,

Хамтран зохион байгуулах байгууллага: Хас банк

Хамрах хүрээ: Сайнцагаан сумын хүүхдүүд

Насны ангилал:

  • Цэцэрлэгийн нас
  • 6-7 нас
  • 8-10 нас
  • 11-13 нас
  • 14-16 нас
  • 17-18 нас

Тэмцээнд оролцох журам

  1. Уралдаанд оролцох хүүхдүүд өөрсдийн дугуйтай оролцоно.
  2. Дугуйны бүрэн бүтэн байдлыг хангах
  3. Тэмцээнд оролцох хүүхдүүд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. /Мандатны үнэ 500 төгрөг /
  4. Цэцэрлэгийн нас болон бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтай байх
  5. Уралдааны зориулалттай дугуй оруулахгүй

Шагнал. Насны ангилал тус бүр

1-р байр Алтан медаль , Өргөмжлөл , бэлэг

2-р байр Мөнгөн медаль , Өргөмжлөл , бэлэг

3-р байр Хүрэл медаль өргөмжлөл , бэлэг         

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах