Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Сайнцагаан сумын МГС-тай 4-р сургуулийн захирал, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Сайнцагаан сумын МГС-тай 4-р сургуулийн захирал, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг 2016 оны  05 сарын 06-ны өдөр аймгийн Боловсрол, соёлын газарт зохион байгууллаа. Уг сонгон шалгаруулалтаар Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд бүртгүүлсэн хүн байсангүй. Сайнцагаан сумын МГС-тай сургуулийн захирлын албан тушаалд 2 хүн бүртгүүлж шалгалт өгснөөс Санзай овогтой Одончимэг 78,8 оноо авч, Нанзад овогтой Долгоржав 74.76 оноо авсан  ба сонгон шалгаруулалт явуулсан тухай мэдээллийг  ТАСЗ-д танилцуулж , ТАСЗ-ийн тогтоол гарч, БСГ-аас МГС-тай 4-р сургуулийн захирлын албан тушаалд С.Одончимэгийг нэр дэвшүүлсэн тухай албан тоотыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах