Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас: ....  3   4   5   6   7   8  ( 73 мэдээ )

2015-03-30 08:55:08

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт албан хаагчдын нэгдсэн сургалт семинар 2015 оны 04 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

    Зар

    2015-03-09 17:58:20

    Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө.

    Монгол хэл бичгийн шалгалтад орох 2015 оноос өмнөх онд төгссөн шалгуулагчдын  бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны 2 дугаар сарын 9-ны 09:00 цагт эхэлж, 2015 оны 3 дугаар сарын 09-ны 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

    Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.

    ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ.

    Монгол хэл бичгийн шалгалт  нь шалгуулагчдаас төлбөр авахгүй болно.

    - Онлайн бүртгэл  www.eec.mn веб сайтаар явагдана.

    Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
    Үүнд:

    -  Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

    - Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

    - Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх (энэ журмын 2.12-д заасан банк) интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт.

    - Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/.
    дэлгэрэнгүй

    Хүүхдэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Учир нь ангир уурганд ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулагддаг, байгалиас заяасан вакцин юм.

    дэлгэрэнгүй

    УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
          Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны дунджаар нутгийн өмнөд хэсгээр 6-13, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг.
           Сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990, 1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан байж өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарч байжээ. Харин 2005, 2010 онд бүх нутгаар, 2013 онд нутгийн төв хэсгээр олон жилийн дунджаас 4-10 градусаар хүйтэн болж байжээ.
            

    дэлгэрэнгүй

    Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс  зохион байгуулж буй  Цагаандэлгэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Цагаандэлгэр, Дэлгэрхангай, Өндөршил, Адаацаг сумдын Соёлын төвийн эрхлэгч,  Баянжаргалан, Гурвансайхан, Дэрэн, Сайнцагаан, Цагаандэлгэр сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-нд 10.00 –13.00, 14.00 - 18.00 цагт аймгийн ЗДТГазрын 303 тоот өрөөнд явагдана. 

    дэлгэрэнгүй

    МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДРИЙГ УГТАЖ ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙГЭЭС   МОНГОЛ ДЭЭЛЭЭРЭЭ ГОЁЦГООЁ 14 ХОНОГИЙН АЯНГ ЗАРЛАЖ БАЙНА. ЭНЭ АЯНД ГЭР БҮЛ , АЛБАН БАЙГУУЛЛАГУУД НАЙЗ НӨХДӨӨРӨӨ МОНГОЛ ДЭЭЛЭЭ ӨМСӨЖ ИРЭЭД МУЗЕЙГ 50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. АЯН 2014 ОНЫ 11-Р САРЫН 18- 30 ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

    дэлгэрэнгүй
    Татварын цахим мэдээллийн системд техникийн саатал гарч, тайлан хүлээн авах үйл ажиллагаа доголдсон тул тайлан хүлээн авах хугацааг 10 сарын 24-ийг дуустал хугацаагаар сунгаж байна.
     
    Саатал гарсанд татвар төлөгчдөөсөө хүлцэл өчье.
    дэлгэрэнгүй
    Хуудас: ....  3   4   5   6   7   8  ( 73 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах