Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 73 мэдээ )

Дундговь  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2016 оны 02 дугаар сарын  22, 23-ны өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэж, шалгалтыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  зохион байгуулна.

дэлгэрэнгүй

ТА ХАМРАГДСАН УУ

2016-01-28 10:49:40

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна. 

Хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөх юм. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн авч байна. Нийгмийн даатгалын байгууллагаас нөхөн төлөлт авч байгаа нэгэн боломж юм.

Байгууллагын буруугаас зарим даатгуулагчийн шимтгэл хаягдах тохиолдол цөөнгүй гардаг

Зарим ажилчдын НДШимтгэлийг төлөхгүй байх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн байх зэрэг даатгуулагчдын эрх ашгийг хохироосон тохиолдол цөөнгүй байдаг.

ДААТГУУЛАГЧ ТА Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд ХАМРАГДСАН УУ. Амжаагүй бол ТА ЯАРААРАЙ.

дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН төрийн байгууллагуудаас Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэд тус  аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2016  оны  01  дүгээр сарын 21-ний  өдөр хүртэл  10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү

дэлгэрэнгүй

Та саналаа Хууль зүйн хэлтсийн 70592508, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны 7059106-д ирүүлнэ үү.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 5 дугаар цэцэрлэг, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулах газар, хугацаа: 2016 оны 02 сарын 17-ны 09-13.00, 14.00-18.00 цагуудад аймгийн Боловсрол, соёлын газарт материалаа ирүүлэх бөгөөд 02 сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсрол, соёлын газарт зохион байгуулна.

Зарын мэдээллийн дэлгэрэнгүйг аймгийн  www.dundgovi.gov.mn төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудаснаас болон аймгийн БСГ, Сайнцагаан, Өлзийт сумдын ЗДТГ, цэцэрлэгийн мэдээллийн самбараас танилцах боломжтой.

Харилцах утас: 70593675, 70592313, 88092459, 88221200, 9909612, 70592343

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

 

дэлгэрэнгүй

Ажилд авна

2015-11-17 12:16:45

Дундговь аймгийн ГХБХБГазарт жолоочийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 2015 оны 11 сарын 17-ны өдрөөс 18-ны 10 цаг хүртэл материалыг хүлээж авна. Холбоо барих утас:70592555
Тавигдах шаардлага:
- Мэргэшсэн жолооч байх
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
- Жолооны үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэрэгшсэн жолоочийн үнэмлэх
- Төрийн албан хаагчийн анкет
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

    2015-11-11 12:20:13

    Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Биеийн тамир, спортын газрын дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, Цагаандэлгэр, Дэлгэрхангай, Адаацаг, Говь-Угтаал сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Цагаандэлгэр, Гурвансайхан, Дэлгэрцогт сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 11 дугаар сарын 18-нд 10.00 –13.00, 14.00 - 18.00 цагт аймгийн ЗДТГазрын 303 тоот өрөөнд явагдана.

    Шалгалтыг 11 сарын 19-20-ны өдөр зохион байгуулна.

    Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим хуудсны “Төрийн албаны зөвлөл” талбарын “Шалгалтын зар” хэсгээс болон аймаг, сумдын ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах болон доорх утсаар лавлаж болно.

     

      Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тасалбараа онлайнаар захиалан авах бүрэн боломжтой боллоо. Захиалга хийх сайтны хаяг нь www.transdep.mn

        Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Биеийн тамир, спортын газрын дарга, Хулд сумын Засаг даргын Тамгын газрын дарга. Цагаандэлгэр, Дэлгэрхангай, Адаацаг, Говь-Угтаал сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Цагаандэлгэр, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 10 дугаар сарын 19-нд 10.00 –13.00, 14.00 - 18.00 цагт аймгийн ЗДТГазрын 303 тоот өрөөнд явагдана.

        Шалгалтыг 10 сарын 21-22-ны өдөр зохион байгуулна.

        Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим хуудсны “Төрийн албаны зөвлөл” талбарын “Шалгалтын зар” хэсгээс болон аймаг, сумдын ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах болон доорх утсаар лавлаж болно.

         

         

        Төрийн албаны зөвлөлийн

        Дундговь аймгийн салбар зөвлөл

        Лавлах утас 70592548, 70592362, 88849729

         

          Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 73 мэдээ )

          Цахим санал, өргөдлийн систем

          www.7059106.mn

          Санал хүсэлт илгээх

          Санал асуулга

          ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

          Үр дүнг харуулах