Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Хяналт шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

  • -

  • Агентлагуудын ХШҮ

..бусад

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээг бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ, байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 үндсэн чиглэлийн хүрээнд 11 үзүүлэлтээр Засгийн газрын 2013 оны 322 дугаартогтоол, аймгийн Засаг даргын 2011 оны А/474 тоот захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамж, удирдамжийг үндэслэн боловсруулсан аргачлалын дагуу ажлын хэсэг 3 хэсэгт хуваагдан агентлагуудад ажиллан хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэгт Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулж хэрэглэгчийн үнэлгээг газар дээр нь авч үнэлгээний дүнд шууд хэрэглэсэн.

Үнэлгээний дүнгээс харахад:

  1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээний дундаж 86,7 хувь, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Байгаль орчны газар, ОБХ, СХЗХ, ТАЗГ, ЦХ, Татварын хэлтэс зэрэг агентлагууд дунджаас дээгүүр үнэлгээтэй байна.

2. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээний дундаж 85,9 хувь, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Байгаль орчны газар, ОБХ, ХГБХХ, ЭМГ, ЦХ, Татварын хэлтэс, ГХБХБГ, БГ зэрэг агентлагууд дунджаас дээгүүр

3. Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээний дундаж 87,7 хувь, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Байгаль орчны газар, ОБХ, ХГБХХ,СХЗХ, ТАЗГ, ЭМГ, Татварын хэлтэс зэрэг агентлагууд дунджаас дээгүүр

4. Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээний дундаж 88,3 хувь, ШШГА, БОГ, ХГБХХ, ТАЗГ, СХ ШША зэрэг агентлагууд дунджаас дээгүүр байна.

 Үнэлгээний нэгдсэн дүнгийн аймгийн дундаж 86,7 хувь буюу 4,3 оноо байна. Үнэлгээгээр НДХэлтэс – 92,6 хувь буюу 4,63 оноо, МХГ – 92 хувь буюу 4,6 оноо, хөдөлмөрийн хэлтэс 91,1 хувь буюу 4,55 оноо, ШШГА- 90,55 хувь буюу 4,52 оноо, БОГ-90,19хувь 4,5 оноо, ОБХ – 90 хувь буюу 4,5 оноо, ХГБХХ – 90,0 хувь буюу 4,5 оноо авч “Санаачлагатайсайн” үнэлэгдсэн байна.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах