Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Хяналт шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

  • -

  • Агентлагуудын ХШҮ

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2014 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээг бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ, байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 үндсэн чиглэлийн хүрээнд 11 үзүүлэлтээр Засгийн газрын 2013 оны 322 дугаартогтоол, аймгийн Засаг даргын 2011 оны А/474 тоот захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамж, удирдамжийг үндэслэн боловсруулсан аргачлалын дагуу ажлын хэсэг 3 хэсэгт хуваагдан агентлагуудад ажиллан хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэгт Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулж хэрэглэгчийн үнэлгээг газар дээр нь авч үнэлгээний дүнд шууд хэрэглэсэн.

дэлгэрэнгүй

2015 онд 5 төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийн 6,877,579,421,0 төгрөгийн 44 бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж, Улсын төсвөөр хийгдэх 5, Улсын төсвөөр байгууллагын захиалгаар 14, Орон нутгийн хөгжлийн сангаар 23, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1, Өвсний үндэс төслөөр 1 худалдан авалт тусгагдсан байна. Нийт 44 бараа, ажил үйлчилгээ худалдан авахаас 39 зарлагдсан, 5 нь зарлагдаагүй төлөвлөгөөний хэрэгжилт 86,6 хувьтай байна. Зарлагдаагүй 5 худалдан авалт нь зураг төсөв хийгдээгүй, хүлээгдэж байгаа 3, ажлын даалгавар хүлээгдэж байгаа 1, Тоо хэмжээ хүлээгдэж байгаа 1 байна. 29 гүйцэтгэгч сонгогдсон 10 нь шууд гэрээ байгуулсан байна. 39 бараа, ажил үйлчилгээнээс 25 нь буюу 64 хувь цахимаар, 14 цаасаар зарлагдаж, 11 худалдан авалтад гомдол ирж шийдвэрлэсэн байна.

дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн 2015 оны явцын хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын яамдын сайдтай 2015 онд байгуулсан гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээг хийлээ.

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээний хавсралтаар орон нутгийн хөрөнгөөр хийгдэх 13 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хэрэгжилт 67,5 хувьтай, хөрөнгө мөнгөтэй холбоотой тасарсан заалт 1, Удаашралтай буюу 50 хувьтай хэрэгжиж байгаа 4 заалт байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн 2015 оны явцын хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын яамдын сайдтай 2015 онд байгуулсан гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээг хийлээ.

Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээнд мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх 3 заалт, засгийн газрын Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийг хангах 6 заалт, бусад 32 нийт 41 заалтын хүрээнд, мөн хавсралтаар эрүүл мэндийн 20 шалгуур үзүүлэлтийг үнэлж дүгнэлээ.

Хангалттай сайн хэрэгжсэн заалт нь 3.6 , 3.15.3 , 3.13, 3.14, 3.16, 3.18, 3.19, 3.20, хугацаа болоогүй 1 заалт байна. Төлөөлөн хэрэгжүүлэгчийн эрх үүргийн биелэлт- 84%, шалгуур үзүүлэлтийн биелэлт -50,9 % хэрэгжилттэй байна.

        Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн 2015 оны явцын хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын яамдын сайдтай 2015 онд байгуулсан гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээг хийлээ.

ХХААЯамны сайдтай байгуулсан гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтийг 36 заалтаар гаргасан ба хэрэгжилт 61,46 % байна. Хэрэгжилт хангалттай сайн байсан заалтууд нь Намрын ногоон өдрүүд арга хэмжээ, Шилмэл мал -2015 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон, Засгийн газрын 122-р тогтоолын хэрэгжилт сайн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай байгуулсан гэрээнд Засаг даргын хүлээсэн 67 заалт үүрэг, 5 хавсралтын 45 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүргийн биелэлт 67,7 хувийн биелэлттэй хугацаа болоогүй 1 заалт байна. 5 хавсралтаар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын боловсрол, соёлын газрын даргын 2015 оны үр дүнгийн гэрээнд хавсралтаар оруулж үр дүнг хагас бүтэн жилээр тооцож байна. Хавсралтаар хүлээсэн үүргийн биелэлт 88,6 хувьтай, хугацаа болоогүй 1 заалт, сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн дундаж хувь 78,15 байна. Ном, Авъяас хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэн ажилласан байна. Цаашид хугацаа болоогүй 2 арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санаачлага гарган ажиллах нь зүйтэй.

Нэг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд


Аймгийн Засаг дарга 16 үүрэг хүлээхээр гэрээ байгуулснаас гадна хавсралтаар хэрэгжүүлэх ажил үйлчилгээг нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний хэрэгжилтийг нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудаас ирүүлсэн тайлантай танилцаж, холбогдох агентлагийн дарга нар болон мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж явцын хяналт шинжилгээг хийлээ. Хяналт шинжилгээний явцад гэрээний хэрэгжилтийг салбар тус бүрээр гаргаж үзвэл: Нийгмийн даатгалын хэлтэс 7, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 5, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс 5 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилтийн байдлаас харахад нийгмийн даатгалын хүрээний асуудал 81,3 хувь, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 66,4 хувь, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс 80,3 хувьтайгаар хэрэгжүүлэн ажиллаж гэрээний хэрэгжилт нийт дүнгээрээ 76 хувьтай хэрэгжиж байна.

дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга Барилга, хот байгуулалтын яамны сайдтай 2015 онд хот байгуулалтын чиглэлээр 6 арга хэмжээ, газрын харилцааны чиглэлээр 5 арга хэмжээ, барилга, нийтийн аж ахуйн чиглэлээр 9, барилга чанар, аюулгүй ажиллагааны чиглэлээр 4 арга хэмжээ нийт 24 арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний хэрэгжилтийн явц байдал газрын харилцааны чиглэлийн арга хэмжээ 80 хувь, хот байгуулалтын чиглэлийн арга хэмжээ 78,3 хувь, барилга нийтийн аж ахуйн чиглэлийн арга хэмжээ 80 хувь, барилга чанар, аюулгүй ажиллагааны чиглэлийн арга хмэжээ 92,5 хувь, гэрээний хэрэгжилтийн дундаж 82,7 хувьтай байна.       

Засаг даргын эрхасуудлын хүрээний хэлтэс агентлагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд ХШҮ хийж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажууллаа. 

дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагын 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг ажлын хэсгүүдээс авч нэгтгэн, үнэлгээний дүнг ЗДЗ-ийн хуралд танилцуулан аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажууллаа. Үнэлгээний дүнгээр Байгаль орчин аялал жуулчлалын газар 95,43 хувьтайгаар тэргүүн байр, Мэргэжлийн хяналтын газар 95,33 хувьтайгаар 2 байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 93,93 хувьтайгаар 3 байр эзэлсэн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар зэрэг агентлагууд 90- ээс дээш хувьтай дүгнэгдэж Санаачлагатай сайн гэсэн үнэлгээ авсан бол Татварын хэлтэс 77,47 хувьтайгаар үнэлэгдэн Дутагдалтай үнэлэгдлээ.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах