Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  ( 83 мэдээ )

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2016 оны 03 сарын 20-нд зохион байгууллаа.

Шалгалтыг Дундговь аймгийн Говийн ирээдүй цогцолбор сургууль дээр зохион байгуулж шалгалтанд нийт 52 шалгуулагч бүртгүүлснээс 51 шалгуулагч хамрагдаж тестийн шатандаа 46 шалгуулагч шалгарч, 45 шалгуулагч эсээ бичвэрийн шалгалтандаа орлоо. Энэ удаагийн тестийн шалгалтанд тэнцсэн багш  мэргэжлээр төгсөгчид нь СӨБ-ийн  багш-9, СӨБ-ийн дуу хөгжим-1, ЕБС-ийн технологийн 6, бага анги-11, биеийн тамир-4, математик-2, монгол хэл-гадаад хэл- 5, ЕБС-ийн хөгжим-2, Англи хэл-3, Түүх нийгэм-1,   Монгол хэл уран зохиол-1, физик-1 тэнцсэн. Эдгээр багш нарын эсээ бичвэрийн шалгалтын дүн мэдээ ажлын 10 хоногтоо www.itpd.mn сайтаар мэдээллэгдэнэ. Ажлын байрын бирж el.itpd.mn сайт ажиллаж байгаа.     

дэлгэрэнгүй

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс онлайнаар орон даяар эхэлж байгаа талаар БҮТ (Боловсролын үнэлгээний төв) болон БСШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгөх юм байна. 

Бүртгэлийн хугацаа: Энэ сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.

ЭНЭ ЖИЛИЙН ШАЛГАЛТЫН ОНЦЛОГ: 
  • Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. (Монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэг нь Монгол бичгийн мэдлэгийг шаардсан агуулгатай байна. Босго оноо нь 400 байх бөгөөд үүнээс доош оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэх боломжгүй болно)
     
  • ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөнө.
     
  • БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан. 
     
  • ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулж байгаа.
     
  • Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Шалгалтад бүртгүүлэх цахим хуудас: http://eyesh.eec.mn/reg 

Шалгалтын хураамж: Шалгалт бүрд 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна)

Жич: Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон БҮТ-өөс (Боловсролын үнэлгээний төв) анхааруулж байна. Хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй. Бүртгүүлэхэд автоматаар Монгол хэл бичгийн шалгалтад бүртгэгдэх болно.

Энэ сардаа багтаагаад  аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна.

Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна. Эх сурвалжийг http://www.ikon.mn/n/o42 -оос

дэлгэрэнгүй
  1. Анги, баг хамт олноор нь хөгжүүлэх, урамшуулах арга хэмжээ.                                      а/ Цэцэрлэг, бага ангийн сурагчид анги хамт олноороо уншсан номынхоо дагуу зурах, уран баримал хийх, жүжиглэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Бага тайз 2015” наадмыг зохион байгуулж 600 гаруй хүүхэд оролцлоо. Энэ наадмыг Монгол улсын гавьяат жүжигчин Цэнд-Аюуш, Цэрэнпүрэв нар шүүн явуулж “Шилдэг анги”, “Шилдэг дугуйлан”-г тодруулан шалгаруулж  “Шилдэг анги”-иар шалгарсан “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 4б анги, 3-р сургуулийн 2б ангийг МУГЖ Цэнд-Аюушийн нэрэмжит болгосон юм.

б/ Анги хамт олны хамтач, бүтээлч, эвсэг байдлыг дэмжин урамшуулах зорилгоор “Нэг анги нэг бүтээл” аяныг 2014-2015 оны хичээлийн жилд, зуны амралтын хугацаанд гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Аяны 1-р шатанд 34 бүлгийн 722 хүүхэд оролцож ангиараа уртын дуу , морин хуур , үндэсний бүжиг, хөгжимт гимнастик сурсан, идлэг шонхор хамгаалах үйлсэд оролцсон, уран тод уншиж сурсан, гадаад дуу шүлэг сурсан, уран хайчилбарын бүтээлийн сантай болсон зэрэг олон бүтээлүүдийг нэрлэж болно.  2-р шатанд зуны амралтаараа хийсэн бүтээлүүдээр тайлан үзэсгэлэн гаргаж 2 шатны турш амжилттай оролцсон ангиудыг шалгаруулж 150-300 мянган төгрөгөөр урамшуулсан юм.  

в/  “Дуу хуурын өлгий” нэрээ хадгалах, хамгаалах, өвлүүлэх зорилгоор байгууллага хамт олон, гэр бүл, анги хамт олны дунд уртын дуу, морин хуур сурах “Дуу хуурч хамт олон болцгооё” 5 сарын аяныг зохион байгуулснаар 1568 сурагч, 194 багш ажилтан 1-2 уртын дуу дуулж, 321 сурагч, 34 багш ажилтан морин хуураар “Мандалговийн магтаал” аялгууг тоглож сурлаа. 294 өрх гэртээ морин хууртай боллоо. Аяны үйл ажиллагааг дүгнэж Өлзийт сумын сургуулийг “Дуу хуурч хамт олон” –оор шалгаруулж тус сургуулийн 7а анги, “Говийн ирээзүй” цогцолбор сургуулийн 9б анги “Уртын дууч хамт олон” –оор, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 10б анги “Морин хуурч хамт олон”-оор тус тус шалгарч аймгийн хэмжээнд сурталчлагдлаа.

 

дэлгэрэнгүй

        “АВЬЯАСЛАГ ӨЛЗИЙТЧҮҮД” ШОУ ЦЭНГҮҮН 11-р сарын 27,28-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж тус сумын харьяат, уугуул суугуул 35 оролцогч амжилттай оролцсоноос СУИС-ийн оюутан Б.Энхзаяа тэргүүн байр /500.000 төгрөг өргөмжлөл дурсгалын цом/, СУИС-ийн оюутан Э.Мөнхбаяр дэд байр /300.000 төгрөг өргөмжлөл/, Аймгийн МГСС-ийн 10-р ангийн сурагч Г.Уранхишиг гутгаар байр /200.000 төгрөг өргөмжлөл/, тусгай байранд Аймгийн МГСС-ийн 8-р ангийн сурагч Э.Нармандах, сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч Н.Түвшинжаргал нар тус тус эзэллээ.

 

Шоу цэнгүүнийг сумын харьяат Аймгийн МГСС-ийн математикийн багш МУТУС, Аймгийн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Ганхуяг хөтөлж, Аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга МУСТА Д.Доржсүрэн, бүжгийн багш МУСТА У.Өнөрбаяр, туслах найруулагч н.Сансармаа, хөгжим ангийн хөгжимчин Э.Чимэгсайхан нар ирж мэргэжлийн өндөр түвшинд шүүн явуулж, зураглаач н.Цогтсайхан, техникчээр Соёлын төвийн хөгжмийн багш Б.Ууганбаяр ажиллалаа.

 

Уг арга хэмжээг Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу “Межик бридеж” ХХК, “Хэрлэн энерго” ХХК-нууд 2.000.000 төгрөгөөр ивээн тэтгэлээ.

 

 

  

    Лаборатори сургуульд суурилан орон нутгийн сургагч багш нарыг ажлын байран дээр чадваржуулах зорилготой БСШУЯ-ны хэрэгжилтийн баг, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн А.Баярбаатар ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй баг, Лаборатори сургууль, Боловсрол, соёлын газар хамтран "Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр-тогтвортой хөгжлийн боловсрол" сэдэвт сургалтыг 2015 оны 11 сарын 29-өөс 12 сарын 02-ны өдрүүдэд  Эрдмийн далай цогцолбор сургууль дээр зохион байгуулж байна. Сургалтаар бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхүйц хөтөч сургууль, багшийн нөөцтэй болох. Орон нутгийн сургагч багш нарын баг хичээлийн төлөвлөлт боловсруулах, сайжруулах, суралцагчдын арга барил чадвар, хандлагыг үнэлэх аргад суралцан чадваржих мөн цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд эцэг эхийн оролцоо, хэлэлцүүлэг, сургуулийн амжилт, туршлагын сантай танилцах, бүртгэх цуглуулах олны хүртээл болгоход чиглэгдэж байна.

    дэлгэрэнгүй

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг музей доторх тойрон аялалын бүтээлийн уралдааныг 2015 онд "Алтан намар" сэдэвтэйгээр зохион байгууллаа. Тус уралдааны: 
    Цэцэрлэгийн ангилалын наамалын төрөлд: 
    1-р байранд 6-р цэцэрлэгийн Г.Ганцэцэг багштай бэлтгэл бүлэг 
    2-р байранд 3-р цэцэрлэгийн Б.Үрэнхүү багштай бэлтгэл бүлэг 
    Дунд агнийн насны Барималын төрөлд: 
    1-р байранд ГИЦСургуулийн Даваа багштай 5в анги 
    2-р байранд ГИЦСургуулийн Эрдэнэчимэг багштай 5б анги 
    3-р байранд ЭДЦСургуулийн Амар-Энх багштай 4б анги 
    Бүтээлч анги хамт олноор: ЭДЦСургуулийн Баасансүрэн багштай 5а анги
    Ахлах ангийн насны "Миний мэдэх Зава Дамдин" илтгэлийн уралдаанд: 
    1-р байранд Хүмүүнлэг сургуулийн 11б ангийн Ж.Доржбат
    2-р байранд МСҮТөвийн Барилгын цахилгааны 392-р группын Ц.Ган - Эрдэнэ 
    3-р байранд МГССургуулийн 10б ангийн сурагч Б.Түвшинмэргэн нар тус тус шалгарсан болно.

    дэлгэрэнгүй

    С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сантай хамтран "Угийн бичиг хөтлөх хэрэгцээ шаардлага, хэрхэн хөтлөх" сургалтыг МСҮТөвийн 1 анги, "Эрдмийн далай цогцолбор" сургуулийн 2 ангид хамтад нь зохион байгууллаа.

    дэлгэрэнгүй

    2015  оны  11 сарын 7-8-ны өдрүүдэд бага анги, байгалийн ухааны багш нарын байгалийн ухааны хичээлийг хөтлөн явуулах арга зүйг дээшлүүлэх 2 өдрийн сургалтад нийт 79 багш оролцож,  МУИС-ийн багш Ганбат удирдан явууллаа. Сургалтаар  4-5 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрт  шинээр орсон “Хөшүүрэг”, “Соронзон”, “Гэрэл” гэсэн сэдвүүдийг хэрхэн туршилтийн аргаар явуулахыг багш нар дадлагаар хийж, байгалийн ухааны хичээлийн бүтэц,  таамаглал хэрхэн дэвшлүүлэх, төлөвлөлт хийх, дүгнэлтээ зураг, графикаар харуулах зэрэг нарийвчилсан мэдлэг мэдээлэл авлаа. сонсож, харилцан туршлага судлах ажлыг зохион байгууллаа.  

    дэлгэрэнгүй

                МУ-ын БШУС-дын 2012 оны 11 сарын 22-ны өдрийн А/136-р тушаалаар батлагдсан “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд, Аймгийн БСГ-ын даргын 2015оны 10 сарын 28-ны өдрийн 232 тоотоор Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн багш нарын дунд “Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих нь” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд 9 багш оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцлоо. Уралдаанд багш Д.Цолмонтуяагийн “Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих нь” илтгэл түрүүлж аймгийн БСГ-т аймгийн хэмжээний илтгэлийн уралдаанд оролцуулахаар хүргүүлээд байна. Хэлэлцүүлэгийн үер:Багш хүүхдүүдээ хөгжүүлэхдээ хамт хөгжиж болох, Багш багаар ажиллахдаа хөгжиж болох, Багш туршлага судлаж хөгжиж болох, Багш интернет мэдээллийн хэрэгслэлээс хөгжиж болох, Төрөл бүрийн сургалтаар хөгжиж болох, Үйл ажиллагааны төлөвлөлтөө хийхдээ сургалтын хэрэглэгдхүүн хийж бэлтгэх явцдаа хөгжиж болох олон санааг судалгаа,санал асуулгаар гаргаж ирлээ.

    дэлгэрэнгүй
    2015оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 05 дуустал Улсын физикийн 29-р олимпиад Дундговь аймагт зохион байгуулагдахтай холбогдуулан бэлтгэл сургалт, зөвөлгөөг  Монголын физикийн олимпиадын хорооны багш томилогдон ирж  зохион байгуулж байна. Уг сургалтанд 5-н сургуулийн 10 багш, 24 сурагч хамрагдаж мэдлэг чадвараа ахиулж байна.
     
    дэлгэрэнгүй
    Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  ( 83 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах