Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 83 мэдээ )

 Математикийн багш нарын хэрэгцээнд суурилсан мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институттай хамтран Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11, 12-нд нийт 31 багшийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалт нь багшид тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, аргазүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр зохион байгуулагдлаа.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын Улсын Тэргүүний 3-р цэцэрлэгийн зүгээс жил бүр уламжлал болгон явуулдаг эцэг эхийн сургалтыг ЦЭЦЭРЛЭГ ЭЦЭГ ЭХИЙН ХАМЫН АЖИЛЛАГАА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ ерөнхий сэдвийн дор

-       2 настай хүүхдүүдийн эцэг эхэд ЗӨРҮҮДХЭН БИ БИ сэдвээр

-       3 настай хүүхдүүдийн эцэг эхэд ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД сэдвээр

-       4 настай хүүхдүүдийн эцэг эхэд ХҮҮХДИЙН СУРАХ ҮЙЛИЙН ОНЦЛОГ сэдвээр

-       5 настай хүүхдүүдийн эцэг эхэд ТА ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛАХАД БЭЛЭН ҮҮ  сэдвээр тус тус зохион байгуулж, сургалтанд нийт 195  эцэг эх асран хамгаалагчид хамрагдаж сургалтын талаар сэтгэл ханамж өндөр байлаа. Цаашдаа эцэг эхийн сургалт сар бүр үргэлжлэн явагдана. 

дэлгэрэнгүй

Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч , багш нарын хамтаар 2016 оны 09 сарын 22-23 ны өдрүүдэд Улаан-Үүд Росинка173-р цэцэрлэг дээр болсон хотын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Цахим арга зүйг сургалтын хөтөлбөрт ашиглах нь “сэдэвт сургалтанд оролцоод ирлээ.

Тус Росинка цэцэрлэг нь Улаан-Үүд хотын тэргүүний цэцэрлэг бөгөөд 50 жилийн ойгоо угтаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин, гадаа талбай, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл , багшийн арга зүйн өөрчлөлт рүү чиглэсэн олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал манай багш нар шинэ арга зүй болон цахим арга зүй, бүтээлч санаа бүхий 9 хичээл дээр сууж, 8 сэдвээр илтгэл сонсоод өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шинэ санаа олз омгоор дүүрэн ирлээ.

дэлгэрэнгүй

Наадамд оролцох аймгууд: Булган, Говьсүмбэр, Дархан, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Эрдэнэт аймгуудын баг тамирчид оролцоно.

 

Хөдөөгийн багш нарын спортын 14-р наадмын хөтөлбөр

Нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 10 цагаас Мандал сургуулийн гадна талбайд

2016 оны 09 сарын 23-25-нд болох тэмцээн уралдааны залны хуваарь

 

Спортын төрөл

Зохион байгуулагдах газар

1

Теннис

Сайнцагаан 3-р сургуулийн спорт зал

2

Шатар

“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн урлаг зал

3

Шагайн харваа

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн спорт зал

4

Сагсан бөмбөг/ эрэгтэй , эмэгтэй/

Биеийн тамир спортын газарт

5

Волейбол /эмэгтэй /

“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн  “А” зал

 

Волейбол /эрэгтэй /

“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн  ”Б” зал

 

 

 

 

2016 оны 09 сарын 25-ны 14 цагаас Биеийн тамир, спортын газарт Шагнал гардуулах үйл ажиллагаатай.

 

дэлгэрэнгүй

Аймгийн багш нарын 68 дугаар бага хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд хүүхэд бүрт хөгжих, суралцах, эрүүл аюулгүй ээлтэй орчин, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурлан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго тавин 2016 -2017 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойллоо.

дэлгэрэнгүй

Багшийн мэргэжил дээшлүүлэхээс зохион байгуулж байгаа багшаар ажиллах эрхийн шалгалт 2016 оны 07 сард бүртгэл нь дууссан бөгөөд шалгалт 08 сарын 09-нд говийн ирээдүй цогцолбор сургууль дээр 3-н ээлжээр онлайнаар тестийн шалгалт, эсээ бичвэрийн шалгалт зохион байгуулагдана. Шалгалтанд оролцохоор бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтанд диплом, иргэний үнэмлэх, төлбөрийн баримтыг авч ирнэ үү. Ээлжийн нэрс www.itpd.mn багшийн мэргэжил дээшлүүлэхийн сайтанд 08 сарын 07-нд гарсны дагуу шалгалтын танхимд  10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Боловсрол, соёлын газрын 2016-2017 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ахлах ангийн цөм хөтөлбөрийн сургалт тодорхой шалтгааны улмаас наашлан 2016 оны 08 сарын 10-14-ний өдрүүдэд 4 хоног Сайнцагаан суманд зохион байгуулагдахаар боллоо. Сургалт Эрдмийн далай цогцолбор сургууль дээр зохион байгуулагдана. БСШУЯ, БМДИ, хэрэгжилтийн 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллана. Бүрэн дунд боловсролын багш нар сургалтандаа бүрэн хамрагдана уу.

дэлгэрэнгүй

Дэлхийн банк, БСШУЯ-ны санхүүжилтээр Дундговь аймгийн ЕБС--иудаас 8 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран "Сургуулийн хүүүхэд хөгжүүлэх хөтөлбөр"-өө хэргэжүүлэх ажилдаа  санхүүгийн дэмжлэг авч ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хэрэгжилтийн байдалд мониторинг хийх ажлын хэсэг БСШУЯ-ны сургуулийн өмнөх болон бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, мэргэжилтэн Ч.Ганцэцэг нар Дэлгэрцогт, Мандал, Говийн ирээдүй цогцолбор, Хулд сумын  сургуулиуд   дээр 2016 оны 05 сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж байна. Мөн энэхүү мониторингийн баг Улсын тэргүүний болзол хангасан цэцэрлэгүүдэд мониторинг хийж байгаа ба энэхүү шагналд дэр дэвшиж буй  Сайнцагаан сумын 4-р цэцэрлэг дээр мөн энэ өдрүүдэд ажиллах юм.

дэлгэрэнгүй

Иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд англи хэлний сургалтыг гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран 2016 оны 4-р сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна

дэлгэрэнгүй

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан ТХДЖТеатрын уран бүтээлчдийн "ЭРЧҮҮДДЭЭ -MR MAN" амьд хөгжимтэй шоу цэнгүүн 2016.03.18-ны 19.00 цагт "NITRO NIGHT CLUB"-т зохион байгуулагдана. Та бүхэн хамт олноороо амьд хөгжим, амьд дуулалтан дор нэгэн үдшийг дурсамжтай өнгөрүүлэхийг хүсвэл "MR MAN" шоун дээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 89700329, 88557551

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 83 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах