Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 83 мэдээ )

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хөгжим, дууны багш нарт хүүхдийн хөгжил төлөвшил, хамгааллын чиглэлээр, хүүхэдтэй ажиллах арга зүйн мэдлэг чадвар олгох зорилгоор 2017 оны 01-р сарын 30-31-ний өдрүүдэд

дэлгэрэнгүй

15 сумын сургууль цэцэрлэг, БСУГ-ын нийт 22 хөгжмийн багш 2017 оны 01-р сарын 29-өөс 02-р сарын 03-ны өдрүүдэд ардын найрал хөгжмийн сургалтад хамрагдан,  тайлан тоглолтоо ТХДЖТ-т хийж, олон нийтэд сурталчиллаа.

Найрал хөгжмийн сургагч багшаар Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын хөгжмийн багш Б.Эрдэнэбаяр, СУИС-ийн багш, удирдаач нар ажиллалаа.

  • Найрал хөгжмийн сургалтын үеэр...

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн, Халхын хүрээний бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газрын дарга, Монгол улсын Сангийн анхны сайд, Түшээт Хошой Чин ван Г.Чагдаржавын (1869-1915) гавьяаг хүндэтгэн дурсаж, мөнхжүүлэх, өсвөр хойч үед таниулан сурталчлах, сурагчдыг түүх, нийгмийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох,

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын Улсын Тэргүүний 3-р цэцэрлэгийн багш нар 1 сарын хугацаанд хүүхдийн сонирхол хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэх тоглоомуудыг эцэг эх асран хамгаалагчдын хамтаар хийж бүтээлээ. Цэцэрлэгийн хэмжээнд 103 төрлийн 2730 ширхэг тоглоомыг хүүхдийн бие бялдар , оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангах түвшинд тохируулан хийж бүтээсэн байна. 
Тоглоом бүтээх ажилд багш нараас гадна тус цэцэрлэгийн аж ахуйн албаныхан бүгд оролцжээ.

дэлгэрэнгүй

2017 оны аймгийн төрөлжсөн олимпиадын эхлэл болох Орос хэлний олимпиад 2017 оны 01 сарын 20-ны өдөр боллоо. Уг олимпиадад 15 сургуулийн 9-р ангийн 65, 12-р ангийн 15 сурагч, багш 16 оролцсноос багшийн төрөлд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш С.Ариунаа, Эрдэнэдалай сумын сургуулийн багш Ш.Мажигсүрэн, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн багш Б.Урансайхан нар тэргүүллээ. 12-р ангийн сурагчдын төрөлд Эрдэнэдалай сумын сургуулийн сурагч Ц.Чанцалдулам, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн сурагч Б.Хулан, Х.Хашбат нар тэргүүлсэн бол 9-р ангийн сурагчдын төрөлд Дэрэн сумын сургуулийн сурагч Ж.Энхжин, Гурвансайхан сумын сургуулийн сурагч М.Гаамаа, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Б.Дэлгэрмаа нар бусдыгаа хошуучлан оролцлоо. Улсын олимпиад 2017 оны 02 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо болно.

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн баг, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнтэй хамтран мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Сайнцагаан сумын 7 баг, ерөнхий боловсролын сургууль 19 сургуулийн нийт 30 нийгмийн ажилтнуудад “Кейс менежмент” сэдэвт 3 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулав.

      БСУГ-аас 11 сараас эхлэн бүх сумын сургуулийн багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх, багш нартай хамтарч хичээл заах, хэлэлцүүлэг хийх, "Хүүхдэд ээлтэй дотуур байр" аяны гарааны үнэлгээ хийх, соёлын байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад зөвлөн туслах зорилгоор БСУГ-ын мэргэжилтнүүд, аймгийн төв номын сан, аймгийн музейн ажилтан, цэцэрлэгийн зөвлөн туслах баг ажиллаж 2017 оны 01 сарын 20-нд ажлаа дуусгаад ирлээ.

        2016 оны 11-р сарын 15-аас  2017 оны 01 сарын 20-ныг дуустал Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн музей хамтран бүх сумын төрийн албан хаагчид, ард иргэдэд Удмын бичиг хөтлөх тухай тогтоол шийдвэрүүд, Удмын бичиг хөтлөх ач холбогдол, цус ойртолтын хор нөлөө, удмын бичиг хэрхэн хөтлөх тухай сургалт мэдээллийг хийж, 14 сумын 668 хүнийг хамрууллаа. Хулд сумын төрийн албан хаагчдын хөтөлсөн 87  удмын бичиглэлээс 10-ыг сонгон үзэж, сайжруулах зөвлөмжийг өгсөн.

        дэлгэрэнгүй

        Аймгийн БСУГ, Дэлхийн Зөн Дундговь ОНХХ хамтран зохион байгуулж байгаа цэцэрлэгийн багш нарыг чадваржуулах гурван үе шаттай сургалт зохион байгуулахаар БСГ-ын СӨБ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэсүрэн санаачлан төсөл боловсруулаад байна. Тус шаталсан сургалтын эхний шатны сургалтанд БСУГ-ын дэргэдэх СӨБ-ын зөвлөн туслах багийн 8 хүний бүрэлдэхүүн Улаанбаатар хотноо МУБИС – СӨБС дээр “ Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй”  сэдэвт сургалтанд хамрагдаж бүсийн сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургагч багш нар аймагтаа 2016.12.12-.16-ныг дуустал хугацаанд аймгийн хэмжээний бүх цэцэрлэгийн багш нарыг 2 бүс болгон сургалт зохион байгуулж байна.

        дэлгэрэнгүй

        БСУГ-аас Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил,Гурвансайхан,Баянжаргалан,Өлзийт,Хулд, Луус  сумдын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад 2016 оны 11 сарын 15-наас 12-р сайрын 02 -ны хооронд 10 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөн туслах баг ажиллаад ирлээ. Зөвлөн туслах баг нь сургууль, цэцэрлэг, соёлын төвийн   багш, ажилтны  үйл ажиллагаанд зөвлөн туслах, хүүхдэд ээлтэй дотуур байр аяны гарааны үнэлгээг хийлээ. Сумын иргэд, албан байгууллагуудын албан хаагчдад Угийн бичгийн сургалтыг зохион байгууллаа.

        дэлгэрэнгүй
        Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 83 мэдээ )

        Цахим санал, өргөдлийн систем

        www.7059106.mn

        Санал хүсэлт илгээх

        Санал асуулга

        ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

        Үр дүнг харуулах