Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Адаацаг сумын багш, сурагчдын үзэсгэлэн болж байна

Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Адаацаг сумын дунд сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Б.Даваажаргал болон шавь нарын хамтарсан “Бидний ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн төлөө төвд болж байна.

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тус үзэсгэлэнд 6-9дүгээр ангийн 35 сурагчдын шилмэл 50 гаруй бүтээл, багш Б.Даваажаргалын 60 гаруй бүтээл багтсан байна. Эдгээр бүтээлүүд нь эсгий, шуумал, хайчилбар, тосон болон хар зураг, график зургаас бүрдсэн байна. “Бидний ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн 12дугаар сард анх удаа Адаацаг суманд нийт 400 гаруй бүтээлтэйгээр иргэдэд толилуулж байсан байна. Адаацаг сумын дунд сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Б.Даваажаргал нь 2016 оны аймгийн олимпиадын алтан медаль, ур чадварын уралдааны 3-р байр, улсын олимпиадын 5-р байр, 2016 оны улсын олимпиадын шилдэг бүтээл, 2017 оны аймгийн олимпиадын мөнгөн шагналыг тус тус хүртэж байсан бөгөөд тэмцээнд мөн шавь нар нь амжилттай оролцдог байна.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах