Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Төгсөгчдийн "Эрдмийн баяр" боллоо

БСШУС-ын сайдын тушаалаар энэ оноос эхлэн төгсөлтийн хонхны баярыг “Эрдмийн баяр” хэмээн нэрлэн тэмдэглэхээр болсон бөгөөд 5-р сарын 12-ны өдөр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн

9, 12дугаар ангийн 26 бүлгийн 726 сурагчид "Эрдмийн баяр"-аа төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр сурлага, урлаг, спортын авъяасаар манлайлсан сурагчдад шагнал гардуулж тухайлбал Засаг даргыг жуух бичгээр Мандал сургуулийн сурагч Б.Алтангэрэл, Сайнцагаан сумын шилдэг хүүхдээр “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Э.Банзрагч, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ж.Долгорсүрэн, Хүмүүнлэг сургуулийн 12б ангийн сурагч Б.Баярбат, МГСС-ийн 12а ангийн сурагч Г.Жамъян, Мандал сургуулийн 12а ангийн сурагч Ө.Наранжаргал нар шагнууллаа. “Эрдмийн баярын” үеэр авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт болж, бусад олон шагналаар шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшуулсан байна.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах