Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

БСШУС-ын сайд Ж.Батсуурь соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын үйл ажиллагаатай танилцан, авъяслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхоод

Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын суурийг цутгаж эхлээд орхисонтой газар дээр нь танилцлаа. Улсын төсвийн 7,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар 2011 онд тухайн үеийн БСШУСЯам тендер зарлан “Суурь”компанийг шалгаруулсан байдаг. Одоогийн байдлаар барилгын суурь хагас дутуу цутгагдсан, барилга хэзээ үргэлжлэн баригдах, ашиглалтад орох нь тодорхойгүй болоод байгаа. Шинээр театр барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс ТХДЖТ-ын одоо ашиглалтад байгаа хуучин барилгын засварын ажилд 40 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар шийдвэрлэв. Музейн хувьд үзмэр, сан хөмрөг хадгалах байр дутмаг байгаа учир дэмжлэг үзүүлэе өргөтгөлийн зураг төслөө боловсруул гэсэн чиглэл өгсөн байна. Мөн С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сангийн уншлагын танхим, үйлчилгээ, ажлын байртай танилцсан бөгөөд цахилгаан монтажыг иж бүрэн солих хөрөнгө мөнгийг шийдэх тал дээр нааштай хариу өглөө.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах