Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

БСШУС-ын сайд Ж.Батсуурь боловсролын салбарын байгууллагуудын ажил байдалтай танилцлаа

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ажил байдалтай танилцан, үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөр, арга зүй, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон уг байгууллагт компьютер, принтер бэлэглэсэн байна. Үүний дараагаар 1-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон аймгийн төвийн анхны барилгуудын нэг юм. Ашиглалтын хугацаа дууссан тул үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас нэг бус удаа гаргасан. Өнгөрсөн намар барилгын 2 давхарын шал цөмөрч, нуралт үүссэн тул үйл ажиллагааг зогсоож, барилгын таазыг бэхлэх засварыг хийсэн тухай цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэн танилцууллаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЗГ-ын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт 1-2 цэцэрлэг шинээр барихаар болсны дагуу Дундговь аймагт удахгүй нэг цэцэрлэг баригдаж эхэлнэ гэж мэдэгдлээ. Мөн компьютер, принтер бэлэг болгон өглөө. Хөтөлбөрийн дагуу Хүмүүнлэг, Мандал, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш сурагчидтай уулзав. Тус сургуулиудын үйл ажиллагаатай танилцан анги танхимын ашиглалтын хуваарийн цагийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг санууллаа. Хүмүүнлэг сургуульд компьютер, принтер Мандал сургуульд 5,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг ширээ, 80 ширхэг сандал, Эрдмийн далай цогцолбор сургуульд хөргөгч хөлдөөгч, Дэрэн сумын сургуульд 8,7 сая төгрөгийн гал тогооны иж бүрдэл, Шинжлэх ухаан, математик, байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлийн гурван багц хэрэгслийг бүх ерөнхий боловсролын сургуульд тус тус өгөхөөр болов. Ухаалаг боловсрол төслийн хүрээнд Сайнцагаан сумын “Эрдмийн далай”, “Говийн ирээдүй”, “Хүмүүнлэг” сургууль болон Эрдэнэдалай сумын нийт дөрвөн сургуулийг тус бүр 122 мянган ам долларын өртөг бүхий санхүүжилттэй цахим сургууль хөтөлбөрт хамруулах батламжийг гардууллаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах