Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

БСШУС-ын сайд Ж.Батсуурь төгсөх ангийн сурагчидтай уулзлаа

МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Монголын Их дээд сургуулийн консорциумын /МИДСК/ элсэлтийн ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн захирал А.Батдорж,

МИДСК-ын төлөөлөл, МУБИС-ийн дэд захирал Х.Тамир тэргүүтэй ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчидтай уулзлаа. Мөн уулзалтанд Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ИТХ-н дарга С.Сүхбаатар, БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл нар оролцож, төгсөгчидтэй мэргэжлээ хэрхэн зөв сонгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа ажил, мэргэжлийн талаар ярилцлаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш сурагчдад хандан чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ хүргэж, “Нэн түрүүнд мэргэжлийн сонголтоо оновчтой, зөв хийх нь чухал. Тиймээс хамгийн гол нь хөдөлмөрлөх, хичээх хэрэгтэй хэмээн хэлсэн юм. ЗГ-ын тогтоолоор МУБИС-д багш мэргэжлээр элсэн суралцах хүсэлтэй сурагч сонгосон мэргэжлийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 70%, 750-аас дээш оноо авсан бол 100% төрөөс үнэ төлбөргүй сургаж байхаар болсон. Өндөр оноотой, амжилттай суралцаж байгаа 3,7-оос дээш голчтой оюутныг гадаадад сургахад дэмжин ажиллаж байгаа. Тэтгэлэгтэй холбоотойгоор элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа ч энэ нь дан ганц элсэгчдийн тоо чухал бус, тэднийг сайн сургаж, чанартай багш бэлтгэхэд дэмжлэг болж буй ажил юм. Мөн 5-р сард Элсэлтийн ерөнхий журмын сэтгүүл гарна. Улсын хэмжээнд дээд боловсрол эзэмшүүлэх 90 орчим их дээд сургууль байдаг бөгөөд тус сэтгүүлээс өөрийн сонирхож буй мэргэжлийн сургуулийн босго оноо, ямар хичээлээр шалгалт өгөх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Элсэлтийн ерөнхий журмын сэтгүүл удахгүй сургууль бүрт тараагдана.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах