Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Их, дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар болон Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар хамтран ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад зориулан

4-р сарын 29-ний өдөр “Их, дээд сургуулиудын өдөрлөг-2017” арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгт 12-р ангийн 8 сургуулийн нийт 522 сурагч хамрагдлаа. Тус арга хэмжээ нь сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн ажил мэргэжилдээ эзэн болоход ихээхэн ач холбогдолтой юм. Өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн хүмүүс “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн барометр”, “Мэргэжил сонголт”, “Хэл сурсан миний туршлага”, Монголд та хэрэгтэй” зэрэг сонирхолтой илтгэл тавилаа. Мөн их дээд сургуулиуд олноор хамрагдаж, МСҮТ болон Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл, гадаадын их дээд сургуулийн төлөөлөгчийн газрууд өөрийн сургууль, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан танилцуулж, үзэсгэлэн гаргалаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах