Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Аймгийн дөрвөн сургууль “Эко хөтөлбөр”-т хамрагдана

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй

“Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд МУ-ын 200 гаруй сургуульд “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр аймгийн хэмжээнд хэрэгжихээр болж Луус сум, Эрдэнэдалай сум, Мандал, “Эрдмийн далай” цогцолбор гэсэн дөрвөн сургууль хамрагдаж байгаа бөгөөд “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”-өөс сургагч багш нар ирж 40 орчим багш сурагчид, удирдах ажилтанд сургалт зохион байгуулж байна. Сургагч багш нар бэлтгэгдсэнээр хүрээлэн буй орчны талаарх шинээр олж авсан мэдлэгээ сурагчид, багш нар, ажилчид болон олон нийтэд сурталчлан таниулах, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, бүтээлчээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. Ингэснээр байгаль орчноо хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах