Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс

  • -

  • Ил тод байдал

Дундговь аймагт 2015 оны эхний хагас жилд хэрэгжиж байгаа Ерөнхийлөгчийн Зарлиг 4, Ерөнхий сайдын захирамж 1, Засгийн газрын тогтоол 70, Засгийн газрын 21 хуралдааны тэмдэглэл 80 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.

Аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар нь Гадаад харилцааны яамтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхааран ажиллаж байна. Ялангуяа Засгийн газрын Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай тогтоолын хэрэгжилтийг  хангах, орон нутгийн түвшинд гадаад харилцааг хөгжүүлэх боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, орон нутгийн төрийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцон үйл ажиллагаагаа Засгийн газрын бодлого, чиглэл, тухайн улстай байгуулсан бодлогын баримт бичигтэй уялдуулахад анхаарч ажиллаж байна.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг сайжруулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн үйл ажилагаандаа мөрдөж буй хууль, эрх актын жагсаалт

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах