Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Хяналт шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

  • -

  • Танилцуулга

..бусад

ХШҮ-ний тасгийн ерөнхий чиг үүрэг:

v Үйл ажиллагааны   үр дүнг дээшлүүлэх, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх замаар сум, агентлаг, хэлтсүүд, ажилтнуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах

v Аймаг, сумдын Засаг дарга, харьяа агентлагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээний дүнг холбогдох байгууллагын дарга, ажилтнуудад танилцуулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах

v Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, төсөл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой заалтуудын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

v Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн орон нутагтай холбоотой заалтын биелэлт, аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж болон бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

v Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нар болон агенталгуудын дарга, эрхлэгч нартай байгуулсан батламж, үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

v Аймаг, сум, агентлагуудын ажилтнуудад хяналт шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх

v Сумдын ЗДТГ болон бусад байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт, ажлын сайн эхлэлийг дэмжин дэлгэрүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах

v Шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх

v Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачлага гаргах

v Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналт шалгалтын ажлыг журмын дагуу хариуцан гүйцэтгэх

 

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах