Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас: ....  5   6   7   8   9   10   11   12   13  .... ( 132 мэдээ )

Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас “Хүүхдийн сайн сайхан байдал”-ын судалгааг жил бүр хийдэг бөгөөд 2013 болон 2014 оны байдлаар Аймгийн төвийн хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа айл өрх 2013 онд 3,3%, 2014 онд 2,7%-тай гарсан байдаг байна. Иймээс, Дэлхийн зөн ОУБ-ын Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Дундговь аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар хамтран “Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” 45 хоногийн болзолт уралдааныг 2015.05.11-2015.06.26 хүртэл Сайнцагаан сумын 9 багын айл, өрхүүдийн дунд зарласан юм.

 
дэлгэрэнгүй

Аймгийн Тагнуулийн хэлтсийн Дарга Б.Баярсайхан санаачлан аймгийн нийт төрөх эхчүүдийн 80 гаруй хувь нь амарждаг нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн орнуудыг шинэчлэх сайн үйлсийн аяныг тусгай чиг үүрэг бүхий хуулийн байгууллагын алба хаагчидын дунд өрнүүлж мөнгөн хуримтлал үүсгэжээ.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчлэлт” сургалтыг хүүхдийн тусламж, үйлчилгээнд ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, яаралтай тусламжийн тасаг болон сум, өрхийн эмч нарт 2015 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

 
дэлгэрэнгүй

Эрүүл мэнд спортын яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод уадитын газар , ЭМХТөвийн судалгаа, төлөвлөлт , статистикчийн алба,Дундговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Өвчний олон улсын 10-р ангилалын кодлолт ” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж төв, хөдөөгийн эмнэлгүүдийн статистигч эмч нар болон холбогдох нарийн мэргэжлийн эмч 40 хүн оролцлоо.

 
дэлгэрэнгүй

Эрүүл мэнд спортын яамны харъяа байгууллагуудын дунд сар бүр зохион байгуулагдаж байгаа олон төрөлт тэмцээний “Хөнгөн атлетик”-ийн тэмцээнг 100 м /эрэгтэй эмэгтэй/, 800 м /эрэгтэй/, 400 м /эмэгтэй/, 4х100 холимог буурхиа, уртын харайлт /эрэгтэй эмэгтэй/ төрлөөр 2015 оны 06 сарын 27-ны өдөр амжилттай боллоо.

 
дэлгэрэнгүй

Дундговь аймгийн харъяат 2015 онд АШУҮИС болон бусад анагаах ухааны дээд сургууль коллеж төгсөгч нартай 6сарын 30ны 16 цагт  аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд уулзалт зохион байгуулна. утас:89528884

дэлгэрэнгүй

Аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар Монголын мэдээгүйжүүлэлтийн нийгэмлэг, Амь тэнсэн үеийн анагаахын мэргэжлийн зөвлөлтэй хамтран Авсрали улсын Мэйлбурн хотын яаралтай тусламжийн эмч нарыг орон нутагтаа авчирч анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн болон Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нарт “Амилуулах суурь тусламж”, “Яаралтай тусламж” сэдвийн дор 2015 оны 16-18-ны өдрүүдэд 3 өдрийн сургалтыг зохион байгуулж явууллаа.

Сургалтын багш нараар Анагаах ухааны үндэсний их сургуулийн багш, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Ганболд, Австрали Улсын яаралтай тусламжийн эмч нарын баг ажиллалаа.

Сургалт “Дотуур цус алдсан эсэхийг мэдэх хэвлийн ЭХО-д тойм харж оношлох арга”, “Амьсгалын зам чөлөөлөх аргаь техник”, “Хүүхдийн амилуулах тусламж”, “Хэт авиан тусламжтай судас хатгах”, “мэс заслын оёдал тавих аргууд”, мөн “Амилуулах лавшруулсан тусламж” зэрэг сэдвүүдийн агуулгааар лекц, дадлага хослон явагдсан нь эмч нарт цаг үеэ олсон, мэдлэг чадвараа бататгасан, дадлага чадвар олгосон, үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

дэлгэрэнгүй

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

дэлгэрэнгүй

Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрүүл байх
 Хүүхдийг хөхөөр хооллох
 Хүүхдийг 9 сар, 2 настайд нь Улаанбурхан өвчний эсрэг /УГУ/ вакцинд хамруулах
 Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
 Хүүхдийн асаргааг сайжруулж чийрэгжүүлэх
 Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх
 Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх
 Үзэмний шүүх уулгах
 Витамин “А” болон бусад амин дэм өгөх

 

дэлгэрэнгүй
Хуудас: ....  5   6   7   8   9   10   11   12   13  .... ( 132 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах