Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас: ....  3   4   5   6   7   8   9   10   11  .... ( 132 мэдээ )
  • Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх сэргийлэх ажил эрчимжүүлэх талаар эрүүл мэндийн газрын даргын тушаал гаран, тушаалын дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • Сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийг оройн 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
  • Сургууль цэцэрлэгт харъяа өрхийн эрүүл мэндийн төвөөс үзлэг зохион байгуулж, шаардлагатай хүүхдүүдийг эмчийн магадлагаагаар хичээлээс чөлөөлж байна.
дэлгэрэнгүй

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 6,6 хувийг эзэлж, өнгөрсөн долоо хоногоос 1,5%-ийр өссөн үзүүлэлттэй байна.

Нийт томуугаар өвчлөгсдийн 95,9%-ийг 14 хүртэлх насныхан, 73%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Эмнэлэгт суурилсан тандалтаар нийт эмнэлэгт хэвтэгсдийн 24,5% нь уушигны үрэвслийн шалтгаантай байна. Уушигны үрэвслийн шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.

дэлгэрэнгүй

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Өлзийт, Дэлгэрцогт, Хулд сумын ЭМТөвүүдэд 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр нийлүүлэгч тал болох ашид буян компаниас эмнэлгийн яаралтай тусламжийн 20 нэр төрлийн 63 ширхэг, 23.8 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

дэлгэрэнгүй

Амьдралын зөв дадал хэвшилд сургах, илүүдэл жингээ хасах, зөв зохистой хооллолтыг эрхэмлэх зорилгоор “Эрүүл амьдрах ухаан сургалтын төв”-д иргэдийн цусанд сахар үзэх, холестрин тодорхойлох, хүний биеийн найрлага үзэх, биологийн нас, элэгний В,С вирус тодорхойлох шинжилгээнүүдийг 2015 оны 11 сарын 09-27-ны хооронд зохион байгууллаа. Мөн орон нутгийн Цоглог телевизээр зар явуулж, аймгийн хэмжээний 68 албан байгууллагуудад албан бичиг хүргүүлж ажилласнаар уг шинжилгээнд давхардаагүй тоогоор 356 иргэн хамрагдсан.

дэлгэрэнгүй

“Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш ажилчид, албан хаагч 90 хүнд Архи тамхины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулж, тамхины хор хөнөөлийн тухай баримтат киног үзүүллээ.

дэлгэрэнгүй

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр” болгон зарлаж, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэдэг билээ. Уг өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг”, “Мандал” сургуулийн 9-12 дугаар ангийн 230 сурагчдад ХДХВ/ДОХ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэж юу вэ? түүнээс хэрхэн сэрийлэх вэ? бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болж байгаатай холбогдуулан төлөөлөгчөөр сонгогдон ирсэн 21 ХБИ-ийг ЭХО, сэргээн засах, Доторын эмчийн үзлэгт хамрууллаа. “Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж”, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж”, “Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зөвлөмж” зэрэг 4 гарын авлагыг боловсруулж, нийт 125 ширхэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганаар тараалаа.

дэлгэрэнгүй

2015 оны жилийн эцэс болж байгаатай холбоотойгоор харъяа эрүүл мэндийн байгууллага, сумдын эрүүл мэндийн төвийн дарга нар, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нарт 1 өдрийн сургалт семинар зохион байгуулж сургалтанд нийт 45 эмч мэргэжилтэнүүд оролцлоо.

дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг үзэх, хянахаар Дэлгэрхангай сумын сургууль, цэцэрлэгт ажиллаа. Мөн Дэлгэрхангай  сумын ЭМТөвд Эрүүл мэндийн газрын даргын нэрэмжит хяналт үнэлгээ хийж, ажил сайжруулах зөвлөмж өглөө.

дэлгэрэнгүй
Хуудас: ....  3   4   5   6   7   8   9   10   11  .... ( 132 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах